МҮБХ: Наадмаар шөвгөрсөн бөхчүүдийн допингийн хариу БНСУ-аас одоогоор ирээгүй

Aдмин / Спорт

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сүүлийн өдрүүдэд допингийн шинжилгээний талаар зарим бөх сонирхогчид, сэтгүүлч гэх нөхдийн гаргаад байгаа мэдээлэлд дахин хариу тайлбарыг хүргүүллээ.

МҮБХ-ноос 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохиогдсон 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг Олон улсын Допингийн эсрэг байгууллагын /WADA World Anti-Doping Agency/ журамд заасан заалтуудын дагуу Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас хүлээн авах, хүлээн авахдаа бүх хариуг ирсний дараа нэгтгэж авах саналаа өгсөн бөгөөд одоогоор хариуг хүлээж байгаа болно.
МҮБХ шөвгөрсөн 16 бөхийн төлбөрийг 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр, мөн өөрсдийн зардлаар шинжилгээ өгсөн 2 бөхийн төлбөрийг 18-ны өдөр буюу нийт 29.098.800 төгрөгийг МҮДЭБ-ын харилцах банкны данс руу шилжүүлсэн болно.
Тус байгууллага нь ОУ-ын Допингийн эсрэг байгууллагын итгэмжилсэн БНСУ-ын Сөүл хот дахь лабораторитай ямар гэрээтэй, биднээс авсан шинжилгээний төлбөр тооцоог тус лаборатори руу шилжүүлдэг эсэх, эсвэл ямар нэгэн хөнгөлөлт дэмжлэгийн дагуу хугацааны хувьд олон сар шинжилдэг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх шинжилгээг аваад байгаа МҮДЭБ-аас МҮБХ авах боломжгүй байгаа болно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.71] 2021-11-01 16:53:12

Өөрсдөө шинжилгээ хийж нүдэн дээр нь гаргадаг болсон цагтаа допинг ярь. Энэ допингийн цаана маш их асуудал байна.Магадгүй сүлжээ ч байж магад гэсэн хар төрж байна. Ганцхан Э.Оюунболд гэдэг хүнээс л дахин дахин гараад байгаа юм шиг ярих боллоо. Өмнө нь хичнээн хүний шинжилгээний хариу допинг хэрэглэсэн гээд цолоо ч хасуулаагүй явж байна.Бүгпийнх нь цолыг хас.Эрхийг хас.Тэгэж чадахгүй боль болиод барилддагаараа барилдаж авдаг цолоо аваад явж байг. Наадмын түрүү бөхийнхөө аварга цолыг хураасан түүхэн дэх анхны тохиолдол болсон. ингэх байсан бол бүх хүний цолыг хураасан нь шударга шүү Ерөнхийлөгчөө.Бөхийн холбооныхоон.Допингийнхоон.

зочин [202.9.46.76] 2021-10-18 16:25:30

Шинжилгээ аваад дор нь хариуг гаргаж чадахгүй бол болих хэрэгтэй уначихаад допин хэрэглэсэн гэж лабораторын шинжилгээгээр харлуулж цол гуншин нэмэх арга заль гарахгүй гэсэн баталгаа байхгүй шүү мөнгө бүхнийг шийддэг цаг үе шүү

зочин [66.181.181.209] 2021-10-18 10:47:04

өөрсдөө шинжилгээ хийж чаддаггүй юм бол наад асуудлаа болих хэрэгтэй.зориуд допин хэрэглэж өөрийгөө хорлох хүн байх уу.унасан бөхөд шалтаг мундахгүй гэж хэн нэгэнд уначихаараа л энэ допинг хэрэглэсэн гэж нэгнийгээ гадаадын лабораторын шинжилгээгээр харлуулах юм.монгол бөх үндэсний спорт биз дээ

pkxny [66.181.183.68] 2021-10-18 10:10:16

Наадам болоогүй шүү дээ. Нэгийгээ харлуулахад ийм их зардал гаргаж бэсрэг наадам хийдгийг болтх хэрэгтэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.