Ц.Гарамжав: хөрөнгө оруулалт татах эсвэл хүн татахын аль нь бидний зорилго вэ?

Aдмин / Эдийн засаг

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн үндсэн зорилго нь Монгол Улсад Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгаатайгаар бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, уул уурхайгаас бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Үзэл баримтлалдаа ч энэ тухай тодорхой заасан байдаг.

Хууль санаачлах, батлахын гол утга учир нь тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх явдал юм. Бодит амьдрал дээр 50, 100 мянган ам долларын хөрөнгө оруулалтын босго, Монгол улсад түр оршин суух асуудлын аль нь ч хөрөнгө оруулагчдад тулгамдсан асуудал биш ээ. Тэдэнд эрх зүйн тунгалаг бөгөөд тодорхой орчин хэрэгтэй.

Эдийн засгаа төрөлжүүлж, дэвшилтэт технологийг улс орондоо авч ирж, мянга мянган ажлын байр бий болгох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бодитойгоор дэмжих хөшүүрэг дутагдаж байна. 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалтын дэмжлэгүүдийг нарийвчлан зохицуулсан.

Тухайлбал 11.2-т “ Импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно.” гэж заасан байдаг.

Гэвч энэ зүйл заалт төрийн албан хаагчийн хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс шалтгаалан ялгавартайгаар хэрэгжиж, хөрөнгө оруулагчдыг хохироосоор ирлээ. Энэ мэт дэмжлэг нь гадаадын төдийгүй үндэсний хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл найдварыг төрүүлж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөшүүрэг болж байсан ч батлагдаад 8 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ хууль ХУЛХИНЫ ХУУЛЬ гэж хэлэгдэх болтлоо царцлаа.

Уг нь гишүүд би, чи гэж мэтгэлцэхийн оронд энэ мэт тулгамдаад буй асуудлын гол амин судлыг олж, судалж шийдвэр гаргалгаа гаргах байлаа. Хэдийгээр гадаадын иргэнд виз олгох асуудал холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулагддаг боловч энэ нь өөрөө манай улсын Үндэсний аюулгүй байдалтай холбогдох тул уг хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын саналыг заавал авах учиртай. Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хувь гишүүд гэхээсээ илүү бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчидтай хамтдаа зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар цогцоор нь боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй юм.

Засаглалын хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарах боломж үндэсний бизнес эрхлэгчдэд бүрэн бий. Айлаас эрэхээр авдраа уудал гэсэн мэргэдийн ухаанаар улс орныхоо хувь заяанд хандмаар байна.

Ийм сэтгэл УИХ, ЗГ-т байгаа гэж харж сууна. Үндэсний бизнес эрхлэгчидтэйгээ дугуй ширээний уулзалт зохион байгуулж, хамтдаа гарц шийдлээ хайх нь зөв шийдэл болно.

Эх орон, үндэсний эрх ашгийг талцал хуваагдал, боловсролтой ба боловсролгүйн ялгаа, төгссөн сургууль зэргээр шийдэх асуудал биш. Энэ бол эх орон, зүрх сэтгэл, ухамсар сэрэхүйгээ сонсож, түшиж байж хийх ёстой өөрчлөлт байх учиртай.


Сэтгэгдэл

bgrwrhrpj [36.157.235.0] 2021-11-26 10:30:55

Мэдээ.МН [url=http://www.gb2j3j711c22s9mpa75gk42m39dr8g0rs.org/]ubgrwrhrpj[/url] bgrwrhrpj http://www.gb2j3j711c22s9mpa75gk42m39dr8g0rs.org/ <a href="http://www.gb2j3j711c22s9mpa75gk42m39dr8g0rs.org/">abgrwrhrpj</a>

hinpsigzcq [36.157.248.252] 2021-11-24 16:45:32

Мэдээ.МН [url=http://www.gs8ht5r93oaj7736d6k56h677ux5k3xbs.org/]uhinpsigzcq[/url] hinpsigzcq http://www.gs8ht5r93oaj7736d6k56h677ux5k3xbs.org/ <a href="http://www.gs8ht5r93oaj7736d6k56h677ux5k3xbs.org/">ahinpsigzcq</a>

pwlmcdtldp [119.195.169.240] 2021-11-21 09:12:48

Мэдээ.МН <a href="http://www.gh3571641ttomt3fm2kv8is3i65ij022s.org/">apwlmcdtldp</a> pwlmcdtldp http://www.gh3571641ttomt3fm2kv8is3i65ij022s.org/ [url=http://www.gh3571641ttomt3fm2kv8is3i65ij022s.org/]upwlmcdtldp[/url]

ednzsppro [36.157.232.232] 2021-11-18 11:54:32

Мэдээ.МН <a href="http://www.g9e7v617fi4g60nj6s90pl12z717upvzs.org/">aednzsppro</a> ednzsppro http://www.g9e7v617fi4g60nj6s90pl12z717upvzs.org/ [url=http://www.g9e7v617fi4g60nj6s90pl12z717upvzs.org/]uednzsppro[/url]

Зочин [202.126.88.210] 2021-10-20 08:17:48

Үйлдвэрлэгч бүтээгч хүний үг зөв. Номтойбаяр, Гарамжавын зээлээр босгосон цементийн үнэ нэмэгдсэн ч Эрээний гарцаас үл хамааран нийлүүлэгдэж байна. Үндэсний Үйлдвэрлэгч нараа төр, хэрэглэгч нар дэмжигтүн.

зочин [59.153.114.196] 2021-10-19 23:14:49

Мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт оруулах гэсэн оролдлого бүтэлгүйтэл нь хуулийн тэгш бус мөрдөлт,хяналтын тогтолцоо сул,замбараагүй,үр дүн нь тодорхой бус (хаалга нээгдэнгүүт чаддаг чаддаггүй хамаагүй бүгд дайрдагтай холбоотой) ямарч судалгаа шинжилгээтэйгээр тооцсон тооцоо,хүнд өгөх ойлголт байхгүй,хуумгай,сэтгэл хөдлөлөөр даган дуурайж буй мэт сэтгэгдэл төрүүлсэнээс болсон байх.

Жамъян. [66.181.191.205] 2021-10-20 08:05:10

Гарамжав маш зөв хэлсэн юм шигээ. Гаднаас биш дотооддоо наад өөрчлөлтөө чиглүүлж өгвөл үндэсний үйлдвэрлэл хөнжих таатай орчин болмоор юмсан

irgen [202.179.21.205] 2021-10-19 21:30:36

Zov helj bna shuu

Зочин [43.242.243.236] 2021-10-19 16:39:42

Mash zuv setgej bdag businesswomen.Amjilt! Khudlaa PR hiideg gishuud ugiig ni sonsoj bgaadai.

Ganbold [202.126.88.219] 2021-10-19 14:35:41

Iim l humuuauunhee medleg turshlaga,setgeliig l sonsoj,huuli duremdee tusgah yostoi yum l daa.Garamjawt amjijlt

Кса [202.126.89.113] 2021-10-19 13:26:51

Зангарагтай мундаг хүн юм аа.

зочин [202.126.89.29] 2021-10-19 11:46:44

Гарамжав мундаг эмэгтэй шүү амжилт хүсье хэнд хэрэггүй хууль санаачилдаг юуны тухай хууль гаргаж байгааагаа ч мэдэхгүй 4хүнийг буцаан татвал таарна даа

zarig Unuruug ... [122.201.24.25] 2021-10-19 11:28:16

Zarig Unuruu gej yos zuigui setguulchiig nam tavisan daa. Nuguu 3 setguulch ni oilgood baihad chichreed dairaad baidag. hugjiltei dunhuu setguulch shuu.

Зочин [66.181.179.229] 2021-10-19 10:40:23

Гарамжавын зөв хал үзэж халуун чулуу долооно гэх шиг хөдөлмөр хийж үзсэн үйлдвэр байгуулаж монгол оронд хэрэгтэй зүйл бүтээдэг ийм хүмүүсийнхээ амьдралын туршилагыг түшиглэн хууль тогтоомжоо боловсруулах хэрэгтэй одоо ямарч ажил хөдөлмөрийн туршилагагүй хоосон мэдэмхийрч хийрхэгчидын үгээр хууль боловсоруулаж болохгүй

Түмэн зөв [192.82.78.86] 2021-10-19 10:47:56

УИХ - ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хасах нь зөв. Хуулийг иргэд засгийн газраас боловсруулж их хуралд өргөн мэдүүлж тэд баталдаг байх нь чухал байна.

Зочин [192.82.81.2] 2021-10-19 10:42:50

Банкны 10 тэрбумаа төлсөн үү

Byambaa [66.181.161.15] 2021-10-19 10:21:23

mash zub.

Иргэн [202.126.88.62] 2021-10-19 10:11:35

Сэтгүүлч эмэгтэй Гарамжав 2 шүүхдээд хэн нь яллаа даа. Гарамжавч үндэсний том үйлдвэр барьсан хүн шүү. Бариагүй бол хятадаас ирдэг цемент зогсож 1 уут цемент 60 000 хүрэх бол ойрхон байна шүү , Тэгэхээр Гарамжав, Номтойбаяр 2-ын цементийн үйлдвэрийн үр ашгийг ард түмэн хүртэж л байгаа биз дээ. Муу хэлж болохгүй ээ.

Иргэг [192.82.74.245] 2021-10-19 09:49:51

Жинхэнэ хал үзэж халуун чулуу долоосон ийм хүмүүсийн үгийг сонсох хэрэгтэй юм даа. Аргагүй зөв хэлж байна.

Зочин [172.58.141.47] 2021-10-19 21:57:02

Th


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.