Килограмм нь 7000 төгрөгийн үнэтэй байсан өргөст хэмх, улаан лооль 20000 төгрөг хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Агуулах, зооринууд нөөцгүй болжээ. "Барс" зах. 2021.10.20. 11:00 цагийн үед

БНХАУ-ын Эрээн хотод ковидын халдвар илэрсэнтэй холбоотойгоор хилийн боомтоо хаагаад долоо хонож байна. Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд-Эрээн боомтын импорт, экспорт зогссон. Тэгвэл импортын бараа орж ирэхгүй байгаагаас үүдэн ялангуяа нарийн ногооны хомсдолд орж үнийн хөөрөгдөл хэдийнэ бий болжээ. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр “Барс-1” захыг зорилоо. Учир нь “Барс-1” зах бол нарийн ногоо, жимс жимсгэнэ, хүнсний ногоо болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний бөөний худалдааны төвлөрсөн цэг. Эндээс нийслэл болон хөдөө орон нутгийн бүхий л худалдаа эрхлэгч, хоолны газрууд хүнсний ногоо, жимс зэрэг бараа бүтээгдэхүүнээ татдаг гэсэн үг. Үдээс өмнө 10:30 цагт тус захад очиход хүн ихтэй байлаа.

Том, жижиг ачааны машинууд хүнсний ногоо болон бараа бөөнөөр авч ачиж байгаа харагдав. “Монгол хүнсний ногоо бөөний үнээр зарж байна”, “Европ жимс бөөний үнээр зарж байна” гэсэн хаягтай агуулах, лангуунууд худалдан авагч ихтэй байсан бол “Жимс, нарийн ногоон бөөний үнээр зарна” гэсэн агуулах, зооринууд хүнгүй шахуу байв. Бүгд л “Нарийн ногоо байхгүй ээ”, “Орос алим, мандарин л байна”, “Хэзээ банана, алим ирэх вэ”, “Мэдэхгүй ээ хил дахиад хэд хоног хаалттай байх юм”, “Ядаж ганц хайрцаг улаан лооль байхгүй юу. Үйлчлүүлэгчид маань олоод өгөөч гээд хэцүү байна аа” гэх яриа худалдагч, худалдан авагч хоёрын хооронд тасралтгүй өрнөх аж.

Энэ үеэр худалдаа эрхлэгч Ш.Сарантуяагаас бодит байдлыг тодрууллаа.

-Хил хаасантай холбоотойгоор наймаачид нөөцгүй болчихлоо. Нарийн ногоо, жимс бүр дуусчихлаа гээд байгаа. Үнэхээр барааны нөөцгүй болчихоод байна уу?

-Ямар ч нөөцгүй байна. Одоо хилийн асуудлыг холбогдох газрууд нь анхаарахгүй бол энэ үнийн хөөрөгдөл, хомсдолын дунд ард иргэд хохирч байна. Түрээслэгч бид ч гэсэн бараагүй, орлогогүй ч гэсэн энэ зоорийн түрээсийг төлнө. Тиймээс зохих шатанд манай захын худалдаа эрхлэгчид хүсэлт гаргасан гэсэн. Хариу ирээгүй л байгаа бололтой.

-Ер нь хэд хоноод бараагаа татдаг вэ?

-Долоо хоног болгон бараа татдаг. Жимс, нарийн ногоог урт хугацаагаар татах боломжгүй. Хоёр гуравхан хоноод л муудах эрсдэлтэй. Тиймээс эхнийхээ барааг зарж дуусаад дараагийн долоо хоногийнхоо барааг татдаг.

-Наймаачид бараагаа хомсдолоос шалтгаалан өндөр үнээр зарж байна гэж байна. Яг бодит байдал үнийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ойрын өдрүүдэд бол яахав хомсдолоос үүдсэн үнийн хөөрөгдөл байна. Гэхдээ манай тухайд бол өнөөдөр хөөрөгдөөд зарчих ч бараагүй сууж байна. Хамгийн сүүлийн таван хайрцаг алимыг орон нутгийн захиалагчдаа явуулах гээд нам дарчихаад сууж байна. Ер нь хөл хорионоос хойш тав, арван мянгаар нэмэгдсээр л байсан. Хил хаалттай дээр нь ачаа тээвэр гацсантай холбоотойгоор тээвэрлэлтийн үнэ тэнгэрт хадчихсан. Наймаачдаас шалтгаалаад өч дөчнөөн төгрөг нэмсэн зүйл байхгүй. Урд Эрээндээ үнэ нэмэгдсэн зүйлгүй. Ганцхан тээврийн үнэ маш өндөр байна. Тээвэртэй холбоотойгоор нэг хайрцаг бараанд 6000-7000 төгрөг нэмэгддэг байсан бол одоо 30-40 мянган төгрөг нэмэгдчихсэн. Тэгэхээр яалт ч үгүй энэ үнээ хайрцаг бараандаа шингээнэ. Биднээс аваад цааш жижиглэнгээр наймаа хийдэг хүмүүст үсрээд л 3000 төгрөг нэмж зарна. Тэгэхгүй бол урт хугацааны харилцагчаа алдана. Бас хүн л юм чинь ингэж үнэтэй зарахаас сэтгэл өвдөнө биз дээ. Урдаас орж ирдэг нэг хайрцаг алим анх 30 орчим мянгатай байсан бол ковидын үед нэмэгдсээр байгаад сая хил хаахаас өмнө 40-45 мянган төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Хайрцагтаа 12 кг байдаг.

-Одоо танайд ганц харагдаж байгаа энэ алим хаанахын, ямар үнэтэй зарагдаж байна вэ?

-Польш алим. Хайрцаг нь найман кг. Хайрцгаараа 50 мянган төгрөгөөр зарж байна. Орос мандарин бас хайрцаг нь 75 мянган төгрөгөөр зарагдаж байсан. Хятад мандарин дуусангуут шуураад дууссан. Одоо байгаагаа зараад ядаж ойрын өдрүүдэд хойд хилээр орос алим, мандарин орж ирээсэй гэж залбирч сууна.

-Танай хажуугийн лангуунууд ихэнх нь хаалттай харагдлаа. Бараагүй болсонтой холбоотой юу?

-Тийм. Бараа байхгүй хий суухаар гээд ирээгүй. Би л орон нутаг руу ганц хоёр юм явуулах гээд ирсэн байгаа нь энэ гэлээ. Мөн худалдаа эрхлэгч Б.Учрал “Манайд байгаа бараа нь польш алим, молдав усан үзэм л байна. Хоёр, гурав хоногоос хойноос нойтон жимс орж ирэх сурагтай. Нарийн ногоо бол бүр дууссан. Дотор жижиглэнгийн лангуунууд дандаа монгол нарийн ногоо л зарж байх шиг байна. Манайхаас өдөртөө орон нутаг руу багадаа тав зургаан газар руу ачаа ачуулдаг. Хэдэн тонноор нь бараагаа долоо хоног бүрээр татдаг байсан. Гэвч одоо ингээд хэдхэн хайрцаг юманд эргэлдээд харилцагчид хэзээ бараа ирэх вэ гээд утас шатах нь холгүй залгаж асууж байна. Ямар сайндаа л байгаа орос жимсээ аль болох олон хүнд хүртээмжтэй байлгах үүднээс нэг хүнд нэг хайрцаг, эсвэл бүр хэдэн кг гэж хуваарилж байна” гэв. Бөөний худалдааны зоориноос гарч жижиглэнгийн худалдааны тасаг руу ороход “нарийн ногоо” гэсэн хаягтай лангуунууд ихэнх нь хоосон хаалттай байв. Харин мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны лангуунуудаар бага зэрэг нарийн ногоо зарагдаж байгаа боловч өндөр үнэтэй байв. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнөг кг нь 7000 төгрөгтэй байсан хятад лооль кг нь 15 мянга, салат навч кг нь 10 мянгатай байсан бол 25 мянга, кг нь 7500 төгрөгийн үнэтэй байсан амтат чинжүү 18 мянган төгрөгийн үнэтэй болчихож. Нарийн мөөг жижгээрээ 2000 төгрөгөөс 5000, цагаан мөөг 15000 төгрөгөөс 25000 төгрөг болж нэмэгджээ. Урдаас орж ирдэг ногоо байхгүй учраас монгол улаан лооль 12000 төгрөгөөс 15000 төгрөг, өргөст хэмх 8000 төгрөгөөс 20000 төгрөг, цэцэгт байцаа 8000 мянгаас 18000 төгрөг болж нэмэгдсэн байна. Товчхондоо 100 гр ногоог, эсвэл нэг ширхэг улаан лоолийг 3000 төгрөгөөр худалдаж авч байна. Иргэд кг ногоо 20000 төгрөг байсан ч нэг нэгээсээ өрсөж булаацалдаж авч байгаа дүр зураг их харагдав. Иргэн Б “Би цайны газар ажиллуулдаг. Ногоогүй бол орлогогүй, орлогогүй бол хаалгаа барихаас өөр сонголтгүй байна. Маш их үнэтэй. Тавхан хоногийн дотор өргөс хэмх 8000 төгрөгөөс 20000 төгрөг болно гэдэг үнэхээр асуудал. Тэглээ гээд яах билээ. Ногоо үнэд орчихлоо, хоол гарахгүй гэж үйлчлүүлэгчдэдээ хэлэлтэй биш. Арай дэндүү байна. 100.000 мөнгөн төгрөгөөр таван кг өргөст хэмх авлаа” гэсэн бол иргэн О “Би сая улаан лооль авлаа. "Дэвшил"-ийнх 15000 төгрөг гэж байна. Монгол ногоо нь дагаад өсөөд байх юм. Уг нь дотоодынхон ядаж ийм ногоогоор хангачихдаг болоосой. Ёстой таван төгрөгөө таван кг ногоонд өгөөд дуусах юм байна” гэв. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар монгол өргөст хэмх, улаан лооль арваннэгдүгээр сар хүргээд дахиж нийлүүлэхээ больдог. Ингээд дөрөвдүгээр сараас эхний ургацаа нийлүүлж эхэлдэг байна. Лангуунуудад монгол бууцай, юуцай 100-2000 гр орчим савласан ууттай нь 3500 төгрөгийн үнэтэй байна. Ямартаа ч “Барс” захын хувьд иймэрхүү үнэ ханштай байсан бол гадуур хүнсний сүлжээ болон жижиглэнгийн дэлгүүрүүдэд өргөст хэмх кг 20000 төгрөг, улаан лооль 20000 төгрөг, брокколи монгол сортынх 25000 төгрөг, амтат чинжүү 25000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин жимсний хувьд польш алим кг нь 5000 төгрөг, орос мандарин 12000 төгрөг, молдав усан үзэм 10000 төгрөг, оросоос орж ирсэн гэх банана кг нь 8000 төгрөгийн үнэтэй байна.

Нарийн ногооны лангуу хоосорчээ. "Барс" зах. 2021.10.20. 11:00 цагийн үед

З.Мэндсайхан: Нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална.

Ямартаа ч одоогоор Эрээний хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Эрээн хот ойрын хугацаанд 10 мянга гаруй иргэдээ шинжилгээнд хамруулж, халдварын тархалтыг хумихаар ажиллаж дроноор хөл хорионы хяналт тавьж байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаас гарсан мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор нарийн ногоо тасарч, шок үүсэх эрсдэлтэй байна. Гэвч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тасрахгүй, үнийг барих бодлого баримтална. Бидний зүгээс нэгэнт захиалга хийгдсэн бараа, бүтээгдэхүүнүүд тухайн улс орны хил дээр гацсан асуудал үүссэн. Улмаар Тянжины боомт дээр саатсан барааг хурдан нэвтрүүлэх асуудлаар ярилцаж байна. Гурил, будаа, сахар зэрэг бүтээгдэхүүний татан авалтыг түргэсгэх тал дээр ажиллаж байна” гэсэн тайлбарыг өгөөд байна.


Сэтгэгдэл

Зочин [119.130.146.118] 2021-10-25 07:46:47

Hyatadad bas nogoonii une,aimaar osood bnaa

Зочин [66.181.187.60] 2021-10-24 13:29:07

Өмхий илжиг минь. Чи монгол хүнийг үхэр малаар нь дууддаг хэн гэгч хужаагийн шээс бэ. Тэр хужааруугаа очоод хортой ногоогоо гудраад хэвтэж бай.

Иргэн [24.148.9.217] 2021-10-24 02:50:50

Хятад ногоо л идэхгүй бол үхлээ юу, ямар хамаатай юм ногоо идэхгүй л байж байхгүй юу,Монголдоо ургасан зэрлэг жимс ногоогоо түүж идээд энэ өвлийг бараад ирэх хавраас гартай бүхэн гэртээ идэх ногоогоо тарьцгаа

Ээж [192.82.68.216] 2021-10-24 07:46:47

Зөв, авахгүй 7-10 хоноход л хатаад үрчийгээд ирнэ, үнээ буулгаад гуйтал нь бүү ав, идэхгүй хэд хоноход яах ч үгүй. Ер нь помидор бол харахад сайхнаас цаашгүй биологийн хор нь их үрэвсэл үүсгэдэг ашиггүй ногоо. Өргөст хэмх 10000с дээш гарвал оронд нь самар үр тариа багаар идэхэд биед өгөх шим тэжээл нь хавьгүй их шүү дээ.

хятад [202.9.40.123] 2021-10-23 23:08:47

хятадуудыг бөөнөөрөн оруулж ирж ногоо тариулаачээ

zochin [202.126.89.142] 2021-10-23 11:41:42

Hudlaa bicheed bhiin Emartad devshiliin pomidor 12600 huuchin bsan unere l zarj bma lee sh dee

ХИМИЙН хор [66.181.187.141] 2021-10-23 09:04:57

ХЯТАДын аюулт химийн бордоотой нарийн ногооноос татгалзах цаг болжээ. ЭРҮҮЛ мэндэд аюултай

Зочин [122.201.31.66] 2021-10-23 00:27:51

Наймаачид үнэн заяагүй нөхдүүд сав л хийвэл үнэээ нэмээл тэнэгтдэг жинхэнэ гуйлагчин болмоор хүмүүс шүү.оүү ХҮМҮҮСЭЭ!!!!!!!! ОГУРЦЫИ ПОМИДОР БИТГИЙ АВААРАЙ БИД АВАХГҮЙ БОЛ НОГОО НЬ ЯЛЗРАГА БИД ЭНЭ МУУСАЙНУУДЫГ БАЯЖУУЛАХ ХЭРЭГ ҮҮ??? БҮҮҮ АВАРАЙ ХҮМҮҮСЭЭ!!!!!!

/*-*/ [49.0.142.18] 2021-10-22 23:06:04

Авахаа л больчихгүй юу, хэдэн наймаачдыг муу хэлэн хэлэн аваад байвал 100 000 төгрөг ч болж мэднэ дээ

Зочин [66.181.188.144] 2021-10-22 20:51:28

Бүр удаан хил хаагаасай. Өөрсдөө тарьж ургуулж сурна.

Зочин [103.26.194.206] 2021-10-22 20:08:48

хил хаасан биш хужаа хогнууд лангуун дээр харагдахгүй сайхан л байна

Зочин [202.9.46.30] 2021-10-22 19:05:34

Угаасаа хятад хилээ хаавал мөхөх улс нэг мөсөн энэ эргүү тэнэг төр барих чадваргүй юмнуудад шулуулж амьдрахаар Хятадын нэг хэсэг болчихвол амар өвөр монголчууд баян тарган сайхан л амьдарч байна Хэдхэн хулгайч хувааж иддэг чадваргүй төртэй байснаас чаддаг улсад нэгдээд улс шиг улс больё

Muu hurliizd [103.10.23.8] 2021-10-22 22:20:23

Muu hurliiz golog bitgii hutsaad bai za.ovormongolchuud yaj zobj amidarch bgaag bid bvgd medenee.

Зочин [202.126.90.141] 2021-10-22 16:18:11

Наймаачид боломж олдонгуут л үнээ нэмэх юм эзэнгүй монголын шинж л дээ ийм байхад сүрхий сүрхий нэртэй ерөнхий газруудын хэрэг байна уу төрийн өндөрлөгүүд нь худлаа яриал хулгай луйвар авилга гээл байхаар муусайн наймаачид яадгын гэхээс

Зочин [202.126.89.126] 2021-10-22 15:30:33

HYATAD NOGOOG TER CHIGEER NI HORIGLII GEED BAIDAG HUMUUS ODOO 20K MARGAASH 40K R AV KKKK

ЭНГИЙН ЛОГИК [202.179.25.232] 2021-10-22 13:32:29

АШИГИЙН ТӨЛӨӨ ЯВАХ УЧИРТАЙ БИЗНЕСИЙНХЭН ЯМАР БУРУУ БАЙНАА... БАРАА ХОВОРДСОН Л БОЛ ҮНЭЭ НЭМЖ Л ТААРНА ШД. ХИЛ ГААЛИА ХААЛГУУУЛСАН ЗАСАГ ТӨРТЭЙ Л ЯРИНА БИЗ ДЭЭ

зочин [103.10.22.9] 2021-10-22 13:30:16

90 ээд оноос хойш монголчууд бид хомхой шуналтай өлөн ховдог муу бүр нь бүрдэж цаашид оршин тогтноход эргэлзээтэй болж байгаа .

Зочин [103.80.210.183] 2021-10-22 17:21:48

хятад манжийн үлдэгдэлүүд шүү дээ. ясанд нь шингэсэн шунаг зан л арилахгүй л дээ

ZIN GOU [202.9.46.235] 2021-10-22 13:05:29

Ereeneer hilee haahad uheruud budaa bolno shuude.tegeed olon temtsegch nartaa bgad hereg ba uu. China hilee bur haahad bid budaa boloh bhda.hursh ornuudtaigaa diplomat bhgui bol hetduu de.Uheruud olsood ireheeree oilgono do.Ereen sar haahad jinhene aimshig bolnoo.China zugeer naitahad duusahnee kkk orkiin eh oron yana daa

Зочин [103.229.178.26] 2021-10-22 12:44:22

хэн ч битгий худалдаж аваа, наад бирдүүдийн чинь үнийг нь нэмээд байгаа бараанууд нь дэлгүүртээ муудаж ялзраг

Зочин [66.181.160.43] 2021-10-22 12:24:41

Махан гурилан байхад манай Монгол манданааа

Зочин [202.179.21.208] 2021-10-22 14:23:00

Mongol geed dan hujaa nogoo bdag yum bish uu mah gurilaa ideed uhehgui ter unetei nogoog ni bitgii aval daa deer ued harin ch mah guril ideed eldev ovchin yaridaggui l bsan shuu dee mah guiriltaigaa bhad olsoh uchirgui eko nertei ter hujaa horoor yadgiin be

Зочин [139.5.216.119] 2021-10-22 12:20:13

Хятад нарийн ногоо өитгий ид

Зочин [202.21.109.55] 2021-10-22 12:10:43

Дандаа Дэвшилийн өргөст хэмх,Дэвшлийн помидор гэж зардаг байсан. Нарийн ногоогоор дутахгүй,хятадаас авахаа больсон гээд томордог наймаачид эрээний барааг зардаг байсан юм байна.

gg [43.242.243.90] 2021-10-22 11:26:05

Хятадууд муухай гээд муулаад байна, тэгсэн хилээ хаангуут өөрсдийнхөө ямар өчүүхэн орон болохыг ойлгох шив

Зочин [124.158.111.52] 2021-10-22 11:13:34

Эрээн хаагдахад Монгол сүйрч байна шүү

Zochin [66.181.170.73] 2021-10-22 11:10:10

Khen teriig avakh ve dee. Tegeed muutgaad l khevtyyltsgeej bna biz.

Зочин [103.140.11.29] 2021-10-22 10:37:23

Эрээнээс шууд хамааралтай эдийн засаг гэдэг нь харагдаж байна.Монгол ногоочид дотоодын хэрэгцээний 60 хувийг хангадаг гэдэг ч шал худлаа болох нь нотлогдлоо.

Зочин [64.119.17.152] 2021-10-22 10:36:42

ХҮЙТЭН ЦЭВДЭГ СЭТГЭЛТЭЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦАХАА БОЛЬСОН НАЙМААЧДААС ЭНЭ ҮНЭТЭЙ НОГООГ НЬ БИТГИЙ АВААРАЙ, УЛАМ ДАВАРДАГ ХУЛГАЙЧИД ШҮҮ!! МОНГОЛЧУУД ХЭДЭН ЗУУНЫ ТУРШ ЭНЭГҮЙГЭЭР БОЛООД Л ИРСЭН!!!

монгол [59.153.112.189] 2021-10-22 10:15:23

хэ хэ хил хаангуут л миний жинхэнэ монгол помидор өгөрций алга болчихдог

Зочин [66.181.188.144] 2021-10-22 20:53:12

Улаан лооль өргөст хэмх тарвас гэдэг юм.

Зочин [103.80.210.183] 2021-10-22 17:20:37

бас шийгуа алим алга болооский.

Зочин [66.181.178.208] 2021-10-22 10:07:37

Өндөг - НВЦ, Түмэн шувуут энэ тэр дандаа хужаа өндөгийг монгол гэж худлаа хэлээд зарж байсан нь харагдаж байна даа. Бас Оргио тахиа байна. Манайх л лав жинхэнэ монгол тахиа гээд л авдаг байсан дандаа хулхидуулж байсан байгаа юм даа. Тэгэхлээр бид нар бодох л хэрэгтэй, дотооддоо өөрсдийн юмнуудыг өөрсдөө үнэнэчээр хийвэл зүгээр юм даа

Зочин [66.181.161.86] 2021-10-22 12:19:18

Тийм бна аа

х [202.9.47.40] 2021-10-22 10:00:09

хужаа ногоо идэхгүй бол үхлээ юу лаларын үхэр илжигүүдэээ болсон юмуу малуудаа хохин мод тарина нэг хуцаж бас дараан услахгүй хаяж байхаар ногоо тархи боломжииин өг залхууу малууддаааа

Зочин [202.126.89.126] 2021-10-22 15:31:03

oorii tari

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ [66.181.179.56] 2021-10-22 09:57:22

МОНГОЛ ПОМИДОР, ОГУРЦЫ ГЭЭД ЗАРДАГ БАЙСАН ГАЗРУУД ХААЛГАА БАРЬЖЭЭ.ЯМАР НЬ МОНГОЛ НОГОО БАЙДАГ ЯМАР НЬ ХЯТАД ГЭДГИЙГ ТАНИУЛСАН ШАЛГУУР БОЛЛОО.ДОО

Зочин [66.181.188.144] 2021-10-22 20:52:28

Өргөст хэмх улаан лооль гэдэг юм. Гадаад хэлтэн гуай.

Зочин [103.57.92.156] 2021-10-22 09:54:56

Тэгээд авахд байгаа юмуу ёстой илүүдээ гарсан мөнгөтэй юм бэ.огурцы помидор идэлгүй өссөн өндөр настангууд өчнөөнөөрөө байна

Зочин [139.5.217.96] 2021-10-22 09:43:18

Нөгөө их АРД ТҮМЭН гэж орилдог тэмцэгчид энэ НАЙМААЧДАА шантаажлаач худлаа ЗГ,УИХ гэж л явдаг нь албан тушаал горьдож тоглосон тэнэгүүд гэдгээ харуулж байна.

Зочин [66.181.160.112] 2021-10-22 09:30:04

Үнэтэй нарийн ногоог худалдаж авахгүй байхад л болно. Түүнээс гадна одоо хоосроод байгаа БАРС захыг нэн даруй нүүлгэ. Заваан газар.

БҮҮ сандар [66.181.187.141] 2021-10-22 09:23:48

Өргөст хэмх, помидор, ..... нарийн ногоо байхгүй байхад бид яах ч үгүй. Төмс, сонгино, байцаа мэтийн ногоо хангаллттай хураасан. Болно. ПАНИКДАХ хэрэг алга.

ЗОЧИН [202.126.88.220] 2021-10-22 09:22:46

ҮХЭР МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ Ч БУСДЫГАА БОДОХГҮЙ ХАР АМИА ХИЧЭЭЖ ОЛЗ АШИГ АХИУ ОЛОХЫН ДОН ТУССАН АРД ТҮМЭН. ЭВ НЭГДЭЛ БАЙХГҮЙ НЬ ОДОО ТОД ИЛЭРЧ БАЙНА. НӨГӨӨ НАМЧИНГУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ ГЭЖ ДОНГОСООД БАЙДАГ ОДОО Л УРИАЛЖ ХҮЧЭЭ НЭГТГЭХ ЦАГ ИРЖ ХҮН БҮР БАЯЛАГ БҮТЭЭГ БОЛОХ ЦАГ ИРЛЭЭ.


43 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
43 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.