Соёлын сайд Ч.Номингийн "солгой гар"-ын тендер, томилгоонууд-I

Aдмин / Нүүр

-Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгох замаар улсын мөнгө шамшигдуулсан гэмт үйлдлүүдийг АТГ шалгах уу-


Эргэлт.мн мэдээллийн сайтын “Эрэн сурвалжлах нэгдэл” Соёлын сайд Ч.Номингийн тендер, томилгоо, төсөл хөтөлбөртэй холбоотой “но”-г цувралаар эрэн сурвалжилж байна. Энэ удаад бид найман сар гаруйтай “нялх” сайд Ч.Номинг танилцуулахын сацуу хоёр томилгоо, нэг тендерийнх нь тухай дэлгэхээр бэлтгэлээ.


Телевизийн захирлаас төрийн сайд болж мандах ховор хувь заяа Чинбатын Номинд тохиосон нь саяхан мэт боловч хэдийн найман сар хагасын хугацаа өнгөрчээ. Монголын толгой баяны ганц охин гэх амьдралын “автор”-той, “Тэрэлж” зочид буудлын менежер, “Монгол телевиз”-ийн захирал гэх ажлын нимгэн намтартай Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн найман сарын хугацаанд шүлс үсэртэл шүүмжлүүлсэн үү гэхээс шүүрс алдтал магтуулсангүй өдийг хүрлээ. Арга ч үгүй юм. “Төрийн сайдын алба хаших телевизийн эфир хянахаас тэс өөр дөө” гэх нийтийн шүүмжлэлийн сум өнгөрсөн хугацаанд байгаа алдаж туссан нь үгүй.
Цар тахлын хямрал хаалга “балбаж” байхад “10 тэрбум төгрөгөөр ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэнэ” гэх цадиггүй шийдвэр гаргаж, түүндээ бат зогссон нь Соёлын сайд Ч.Номингийн өөр дээрээ шатахуун асгаад шүдэнз зурсан дайны нэг том алдаа. Ард түмэн уурсаад эхлэхээр арга буюу "10 тэрбумынхаа тодорхой хувийг цар тахлын эсрэг зарцуулахаар боллоо" гэж гал намжаасан ч үнэхээр цар тахлын эсрэг зарцуулсан уу, эсвэл ойдоо зориулж үрэн таран хийгээд дуусгасан уу гэдэг нь одоо ч тодорхойгүй байгаа. Тодорхойгүй гэдэг нь, Соёлын сайд Ч.Номин одоог хүртэл яамныхаа шилэн дансыг хөтлөх “соёл”-д суралцаагүй байгаа учраас ийн хэлж байгаа юм. Ямар ч байсан тэрбум орчим төгрөгөөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах Б.Баатар Хүй долоон худагт урлагийн хэдийг хэд хоног бужигнуулж, нэг цагийн “клип” хийснийг нь ард түмэн үзсэн. Бас тэрбум гаруй төгрөг нь МАН-ынхны энгэрт медаль болон “гялалзсан” байх. Бусад мөнгө нь хайчсныг нэхэх л ёстой.
Цааш нь яривал, Ч.Номинг Соёлын сайд болсноос хойш “Монгол телевиз”-ийн “таргалсан”, Монголын эдийн засаг “турсан” хоёр яг тэнцэнэ гэх. Соёлын гэх тодотголтой, сайн төсөв бүх л контентууд “Монголын телевиз”-д боловсруулагдаж, мөнгө тийшээ л урсах болсон тухай телевизийн салбарынхан жиг жуг хийх болсон нь оргүй биш л гэх юм билээ. Цар тахлаар заналхийлсэн муу нэртэй “Цахим үндэстэн” шоуг “Монгол телевиз” л бүтнээр нь шууд дамжуулж, “100 чухал сэдэв” гэх урлаг, соёл, хэл шинжлэлийн хамаг л алдартнуудыг багтаасан, тансаг хийцтэй бүтэн цагийн нэвтрүүлгийг “Монгол телевиз” л гүйцэтгэж, цацаж харагдсан. Өөр жишээ олныг дурдаж болно.
Хамгийн гол нь, Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн найман сарын хугацаанд хувьсгалын ажлыг биш, хувийн ажлаа маш ихээр амжуулж, соёлын салбарт “ноёрхол”-оо тогтоож чадаж. Өөрөөр хэлбэл, одоо түүнийг наймхан сартай “нялх” сайд гэж харах нь хэтэрхий басамжилсан, дутуу үнэлсэн хэрэг болох нь. Тэр тойрон хүрээлэгчдээ төрд татаж оруулах, төсөл хөтөлбөр, тендерүүдэд танил талынхаа компанийг шалгаруулах зэргээр хэдийн буруу гарын “төрийн сайд” болчихож.

Соёлын сайд Ч.Номингийн “но”-той тендер

Хэл шинжлэлийн ухааны доктор, судлаач Д.Бум-Очирыг "Монгол телевиз"-ийн "Өнөө өглөө" хөтөлбөр, "Хар хайрцаг" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүү танина. Тэрбээр, "Монгол телевиз"-ийн захирал Ч.Номинг Соёлын сайд болоход нь Ахлах зөвлөхөөр нь томилогдсон бол өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх болж дэвшсэн. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нарын хамаарал бүхий этгээдийн компани Соёлын яамны тендерийг "түүж" явна.
Тодруулбал, Соёлын яамны албан ёсны веб хуудасны “ТЕНДЕРИЙН УРИЛГА” хэсэг рүү нэвтэрч орвол 2021 онд улсын төсвийн хагас тэрбум төгрөгийн хөрөнгөөр дөрвөн тендер зарласан гэж бүртгэжээ.
Тухайлбал, өнгөрсөн долдугаар сарын 20-нд “Үндэсний соёл-нэгдмэл үнэт зүйлийн индексийн арга зүйг тодорхойлж, олон нийтийн санаа бодлын судалгаа хийх” нэртэй улсын төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилттэй зөвлөх үйлчилгээний тендер зарласан байна. Мөн долдугаар сарын 30-нд дээрхтэй адил нэртэй, ижил өртөгтэй тендер зарлажээ.

Соёлын яамны энэхүү тендерүүдэд “Эм Эм Си Жи” ХХК шалгарсан нь Соёлын сайд Ч.Номингийн тендерийн булхайнуудын зах зухыг илчлээд өгч байгаа юм.

Тодруулбал, зөвлөх үйлчилгээний тендерүүдэд шалгарсан “Эм Эм Си Жи” ХХК-ийг судлаад үзвэл, улсын бүртгэлд захирлаар нь Дуламын Бум-Эрдэнэ, хувь эзэмшигчээр нь Дагдандоржийн Амгаланбаатар нар бүртгэлтэй байдаг ажээ. Тэгвэл Дуламын Бум-Эрдэнэ нь Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын бага хүү аж. Харин Дагдандоржийн Амгаланбаатар нь Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч юм байна.

Сонирхолтой нь, “Эм Эм Си Жи” ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ бол Соёлын сайд Ч.Номинг “Монгол телевиз”-ийн захирал байхад нь тус телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөр, “Хар хайрцаг” нэвтрүүлгийг нь хөтөлдөг байсан, сайд болмогц нь ахлах зөвлөхөөр нь томилогдсон Д.Бум-Очирын төрсөн дүү аж. Өөрөөр хэлбэл, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Соёлын яамны арга хэмжээ бүрд уригддаг С.Дулам хоёр хүүтэй. Тэгвэл том хүү нь Д.Бум-Очир, бага хүү нь Д.Бум-Эрдэнэ гэсэн үг л дээ. Том хүү нь Соёлын сайдад зөвлөж, бага хүү нь Соёлын яамны тендерүүдийг "хамах" болсноор Соёлын яамыг "Дуламын яам" гэж хочилдог болсон гэх юм билээ.

Тэгээд ч болоогүй, “Эм Эм Си Жи” ХХК-ийн захирал Д.Бум-Эрдэнэ өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн найз, Соёлын сайд Ч.Номингийн ажил хэргийн хамтрагч хэмээн ихэд бахархалтайгаар өөрийн цахим хуудастаа бичиж байжээ.

Ажил хэргийн “мөнхийн” хамтрагч, ахлах зөвлөхийнхөө төрсөн дүүгийн компанийг улсын төсвийн санхүүжилттэй тендерт шалгаруулсан нь ашиг сонирхлын ноцтой зөрчил, цаашлаад эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгох замаар улсын мөнгө шамшигдуулсан ноцтой гэмт хэрэг мөн биз дээ. Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир хоёр "Монгол телевиз" гэдэг дээвэр дор олон жил хамт ажиллаж, нэг тогооноос хооллосон, дараа нь нэг нь зөвлөж, нөгөө нь зөвлүүлж байсан гэхээр хамаарал бүхий этгээдүүд мөнөөсөө мөн биз дээ. Тэгэхээр Соёлын сайд Ч.Номин хамаарал бүхий этгээдийнхээ компанид давуу эрх олгож, тендерт шалгаруулах замаар улсын төсвөөс "хумсалсан" хэрэг болж хувирна. Чухамдаа АТГ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа шударгаар хийдэг бол Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нар зүй ёсоор шалгагдах ёстой хүмүүс гэсэн үг.

Хэрвээ Ч.Номин телевизээ удирдаж байсан бол хэнтэй хамтрах нь дурынх нь хэрэг. Харин Соёлын сайдын хувиар, татвар төлөгчдийн мөнгөөр төсөл хэрэгжүүлж, тендер шалгаруулж байгаагаа мартаж болохгүй. Аав, хүү гурав Соёлын сайд Ч.Номинтой энэ мэтээр ихэд ойр ажилладаг бусад баримтыг бид дараагийн дугаартаа хүргэх болно.

Соёлын сайд Ч.Номингийн “но”-той томилгоо

Наадмын өмнөхөн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Оюунбилэг гэх эмэгтэй очиж, өнгөрсөн есдүгээр сард жинхэлсэн. “Хаан бууз” тэргүүтэй гурван компанид нягтлан бодогч, гүйцэтгэх захирал, МАН-ийн дэргэдэх НАМЭХ-ны УЗ-ийн гишүүн, Үндэсний аудитын газарт орлогч аудитор байсан намтартай С.Оюунбилэг олон нийтэд таалагдаагүй томилгоонуудын дээгүүрт бичигддэг. Хан-Уул дүүргийн НАМЭХ-д ажиллаж, дүүргийнхээ эмэгтэйчүүдийг тойглох замаар 2016 оны УИХ-ийн сонгуульд нэр дэвшсэн ч итгэлийг нь хүлээж чадаагүй. Улмаар дөрвөн жил намынхаа гал тогоог сахиж байгаад ийнхүү Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд заларсан. Улс төрийн хүрээлэлд түүнийг Ц.Нямдоржийн “хүн” ч гэдэг юм билээ.
Гол нь С.Оюунбилэгийн ажил, амьдралын туршлага Төрийн нарийн бичиг гэх энэ албан тушаалын хуульд заасан шаардлагын гуравны нэгд ч хүрэхгүй. ҮАГ-т орлогч аудитор байсныг нь эс тооцвол төрд ажилласан туршлага байхгүй, намын гал тогоог төрд тооцдоггүй л юм бол. Чухамдаа багадаа найман жил төрийн албанд ажиллаж, халуунд нь халж, хүйтэнд нь хөрж байж очих ёстой “тэргүүн түшмэл”-ийн ангилалтай албан тушаал юм л даа. Гэтэл С.Оюунбилэг найман жилийн дээгүүр давж харайгаад Ч.Номингийн дэргэд оччихсон л байгаа юм.
Түүнчлэн, Соёлын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Н.Энхбат гэгч залуу томилогдоод удаагүй байгаа. Судлаад үзэхээр хувьдаа чамгүй олон компанитай, хамгийн гол нь Үндэсний аудитын газарт хэлтсийн даргын албан тушаал хашиж байсан нэгэн байгаа юм. Төрийн нарийн бичгийн даргаар нь Үндэсний аудитын газрын орлогч аудитор асан томилогдмогц Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар нь Үндэсний аудитын газрын хэлтсийн дарга асан томилогдсон нь санаандгүй давхцал гэж үү. Дахиад ч хоёр аудитор Соёлын яаманд очсон гэх шуум дуулдаад л байгаа. Соёлын сайд Ч.Номин халаа сэлгээ хийх замаар яамаа шинээр төвхнүүлж байгаагийн зах зух нь л энэ. Гол нь Төрийн нарийн бичгийн дарга ч бай, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга ч бай соёлоос тэс хол хүмүүсээр багаа бүрдүүлж, мэргэшсэн, мэргэжлийн албан хаагчдыг "явуулж" байгаа нь өөрөө асуудал. Хоёрдож, өнөө халаа сэлгээ хийхгүй, төрийг тогтвортой байлгаж, төрийн жинхэнэ албан тушаалтнуудыг гудамжинд лааз өшиглүүлэхгүй байх амлалт өгөөд байсан энэ Засгийн газрын бодлого Соёлын яаман дээр алдагдчихсан гэсэн үг.
Энэ мэтээр, Соёлын сайд Ч.Номингийн тендер, томилгоо, төсөл хөтөлбөртэй холбоотой “но”-той баримтууд цааш хөвөрнө. "Өнгөрсөн 30 жилд төрд бүрэн утгаараа хаягдсан гэх соёлын салбарынхан өөрсдийг нь хариуцах, төрд төлөөлөх Соёлын яамтай боллоо" гэж баярлацгаасан нь саяхны үйл явдал. Бас Ч.Номинг Соёлын сайд болоход "Энэ салбарт шинэ салхи оруулах залуу сайдтай боллоо" гэж урлаг соёлынхон хэрэндээ л хөөрцөглөж, дэмжиж байсан. Харамсалтай нь, өөрчлөлт, шинэчлэлтийн салхи сэвэлзүүлэх ёстой Соёлын сайд нь энэ мэтээр тойрон хүрээлэгчид, танил талаа төрд хүчээр шургуулах, төсөл, тендерт шалгаруулах ажилд л ханцуй шамлан байгааг бид дөнгөж зах зухаас нь баримтаар хүргэлээ.
Үргэлжлэл бий...
www.ergelt.mn


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.108] 2021-11-23 22:20:21

Их юм бгаа дөө, одоо дараад өнгөрсөн ч хэзээ нэг цагт ил болох олон хүн юм бга да

Түдэв [122.201.26.172] 2021-11-10 14:00:25

Төриййн албаны зөвлөл гээд нээх олон даргатай нээх олон хүмүүс ажилладаг биз дээ. Тэд юу хийдэг юм бэ. Сургалт уу. Сургууль биш биз дээ. Очоод газар дээр нь шалгаад үнэн худлыг нь тогтооол доо. Энэ олон улсын дургуй эгдүү хоёрыг хүргэж байхаар.

Энэ яам бол ... [192.82.76.150] 2021-10-26 01:35:51

Шаал ХЭРЭГГҮЙ яам.

Зочин [103.9.90.130] 2021-10-25 10:57:47

Hamargui hujaa avgai govialtsai aimgiinhan unen hun chanar muutai sdaanuud baidgiin

Зочин [192.82.81.245] 2021-10-24 23:31:14

Оюунбилэг гэж авгай естой худ шүү, юу ч мэдэхгүй байж мэддэг царай гаргасан хогийн жижиг сажиг зүйл ярьсан арай л блаа шүү, шинэ яам байж гайгүй сайн хүмүүсийг ажиллуулахгүй бол цалингийн манаас хөлдүү нөхдүүд монголыг соен гэгээрүүлэхгүй шүү, Овунбилэгийгээ солиороо Номин сайдаа.

Зочин [202.179.24.232] 2021-10-24 09:38:19

Энэ эмэгтэй Монголын төрд байх ёстой хүн биш ээ. Нүдэнд нь мөнгө л харагдаж байна. Оюун Эрдэн та өөртэйгээ адилхан зальхай луйварчинг төрд шургуулж байгаагаа тайлбарла. Та тэр Соёлын орлогч сайд гээд байгаа Хэнтийн угшилтай архитекторч гэх Батбаяраа хэрхэн томилсоноо тайлбарла. Энэ Номингоо халж, док Чулууныг буцаан байранд нь тавь. Төр боловсролгүй, эсвэл зальхай луйварчдаар дүүрлээ. Нэг өгүүлбэр бичиж чадахгүй, үйлдвэр, үйлдвэрлэл гэсэн хоёр үгний ялгааг мэддэхгүй кино үйлдвэрийн хууль гэж ярьсан заваан эмэгтэйг төрөөс хол байлга. Дахиж төр лүү бүү ойртуул. Энэ эмэгтэй ч гэсэн эрүүл юм бол өөрөө ичих хэрэгтэй. Эхлээд өөрийн хэлэх үг, ажлын тайлагаа бичиж сур.Ном сайн унш, боловсролоо дээшлүүлэх нь адаглаад хувийн ТВ- ээ удирдахад ч хэрэгтэй шүү дээ..

Ard [202.126.90.44] 2021-10-24 09:07:57

Odoo Mongol televiziin neriig shuudej butsaan avah heregtei. Niit ard tumnii neriig huvidaa 1 ger bul ezemshih yosgui

Зочин [103.26.193.41] 2021-10-24 09:07:13

Оюунбилэг хэний нууц амраг гэсэн бэ?

Зочин [66.181.161.121] 2021-10-24 08:31:35

Манай хэвлэл мэдээллүүд ч нэг дуу дуугаа аваад ирэхээр хэнийг ч хэн болгож чадна даа. Харин аав нь бол ёстой мундаг бизнес хүн. Түүний бүтээсэн зүйлсийг ядаж ганц удаа үзэх хэрэгтэй. Нэвтүүлгүүд ч бий л дээ.

Иргэн [103.57.92.84] 2021-10-23 23:10:56

Зүгээр л зайлуулаач энэ авгайг

Зочин [66.181.182.124] 2021-10-23 22:08:14

Энэ ОюунЭрдэнэ МАН-ыг самрах нь. үүнийг уншихад ой гутаж байна.

dddd [66.181.187.189] 2021-10-23 21:12:04

новшийн авгай юмаа

Зочин [202.126.89.42] 2021-10-23 18:11:07

ENE BOL MONGOLIIN TOR YAMAR DAMPUURALD ORSONY NOTOLGOO

Иргэн [43.242.243.118] 2021-10-23 16:04:17

өндөр боловсрол эзэмшсэн, их хөрөнгөтэй гэдгээр нь сайдыг томилоод байна. Боловсролоос гадна ажлын туршлага, ёс суртахуун, үнэнч шудрага гэх мэт олон шалгуур хангаж байж сайд болох ёстой. Одоо бол ээж, аавынхаа өврөөөс гараагүй байж сайыд болох юм.

Зочин [176.236.73.195] 2021-10-23 15:34:56

Suukaa.

Зочин [202.9.41.29] 2021-10-23 12:42:16

Хммм энэ хэдэн сайданцар нь засагаа татаж унагалаа л даа зайлуул. Оюукаа ч мэдрэмжгүй бн.бүгдээрээ зайлж дээ одоо яая гэхэв. Чиний оронд энхамагалан эсвэл мөнхоргил гээд ах нар чинь яриад эхэлсэн ш дээ. Мэдээгүйм үү хүүхэээ?

del [202.55.188.83] 2021-10-23 12:13:47

наад новшоо зайлуулааж энэ байдлаар ардын нам 24 онд булайгаа чирэндээ даанч ардчилсан нам бүүр хэрэг алга

Эх оронч [202.9.47.52] 2021-10-23 11:08:54

Салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд үнэн зүйл бичсэн байна. Иймэрхүү асуудал Монголын төрд энгийн үзэгдэл болж дээ.

Зочин [122.201.21.236] 2021-10-23 09:24:58

Энэ номин авгай угаасаа бүтэхгүй шт тэй зүгээр л зайлаад өг өөрийгөө голохгүй нь сайхан юм даа

tusa [64.119.26.192] 2021-10-23 08:07:07

Бүр атаархаж, байж суух газраа олохоо байж дээ. Нэртэйгээр нь боогоод үхэхгүй юу. Ер нь чадаж байгаа юманд арга алга даа. Тийм сүрхий юм бол сайд, даргаа хийхгүй яасан юм. Даан ч чадал нь хүрэхгүй л дээ. Юун эрэн сурвалжлах.... Болсон үйл ажиллагаа, хувь хүний гэр бүлийн намтар зэргийг тоочоод бичсэн байна даа. Үүнийгээ эрэн сурвалжлах гээд байгаа юм биз дээ. Бичсэн зүйлд чинь ноцтой, эрүүгийн гэмээр ганц зүйл хуулийн талаас нь харахад бахйгүй байна даа. Хүн гүтгэсэн элдэв зүйл бичиж байж өрөнд оров доо. Дараа нь төлж дийлэхгүй, насан туршдаа өр зүүдэлсэн амьтад явна даа. Хүсээд байгаа юм бол ноцтой гэсэн баримтаа хуулийн байгууллагад өгөөд шалгуулж болно ш дээ. Хэн нэгний захиалгаар, хэдэн бор төгрөгний төлөө та нар ингэж явах гэж дээ. Өрөвдөлтэй л юм.........

Зочин [122.201.31.66] 2021-10-23 00:42:06

Чинбат чинь үхсэнийх нь монголын тэргүүн баян бэ төрөөс баахан мөнгө авчаад төлдөггүй улаан луйварчны охин нь НОМИН юм бишүү.Хулгайчийн үр хүүхдүүд хулгайч л байдаг гэж яахын аргагүй үнэн юм байна

Зочин [66.181.185.16] 2021-10-22 22:53:41

Энэ гичийгээ зайлуулаач нусан таглаа Оюун-эрдэнэ ээ.

yu bolood bnaa!!! [148.60.92.227] 2021-10-22 20:32:04

MAN-han mini ta nart jaahan ch gesen naidlaga tabij baigaa syy!!!getel yanz byriin hel amand orood esbel eersdeen mengenii telee ylairbal ard tymen ter chigtee gomdoj ylas oron hyamrah auyltai suu!!!ynen hydal ni medegdehgyi eldebiin medee yabah bolloo!!!Hyrelsyh tergyytei ene zasag tord gaigyi ideesij baisan yum asan daa!!yu bolood baigaa tyhaid hariu ard tymend saitar oilgyylahgyi bol?Hezyyhen baina!!!

Зочин [192.82.74.196] 2021-10-22 18:53:51

Нэг л одор нугэл нудээрээ гарна шуу дээ залуу хун ингэж болохгуй шудрага сайн хийх хэрэгтэй дээ ер нь ажиллаа тун тааруу хийж бгаа хун дээ еронхий сайд уул нь энэ сайд нараа хамгаалдаг нь маш буруу явуулаад ажил хийдэг шоу хийдэггуй хумуус тавих хэрэгтэй дээ

zochin [66.181.187.206] 2021-10-22 18:48:54

Ene Nomin gej nahiu hamartai narmiisan huuhen nasaaraa said bn geed bodchihoj. Hiree medej huneer togloosoi doo, hen gej uuriiguu bodoo ve

Зочин [103.80.210.183] 2021-10-22 17:11:06

76 сайд дарга нар байсан хүмүүс цаазаар явах өдөр ойртсоор л байгаа. тэрийгээ мэдэж л байгаа байлгүй. хэмжээ нь болсон доо.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.