Эрүүгийн 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

Aдмин / Хууль

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.

Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын 2576 хэрэгт хяналт тавьж, 275 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.94] 2021-10-26 10:13:32

ЭНЭ ШҮҮХ МӨНГӨГҮЙ БОРЧУУДЫН ХЭРГИЙГ ХУРДАН ШИЙДНЭ МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ХЭРГИЙГ УДААН БАЙЛГАЖ МӨНГИЙГ НЬ СААДАГ ШҮҮХТЭЙ ОРОН ШҮҮ ДЭЭ ИЙМ УЛСАД ХЭРЭГ ЯАЖ ШИЙДХЭВ ДЭЭ ҮҮНИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД ХУУЛЬ САНААЧЛАГЧ НАР Ч ЯРИАД Л СУУЖ БАЙДАГ ДАМПУУ УЛСАД ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЯЛЫГ ШУУД ТОДОРХОЙ СОНГОЛТГҮЙ ЗААЖ ШАЛГАХ ХУГАЦААГ АЛЬ БОЛОХ БОГИНО БОЛГОН ТУСГАЖ ӨГЧ БАЙЖ АРДЫН ХҮҮХЭД АВИЛГАЧ НАР ТЭГШ ШУДАРГААР ЯЛ АВАХ БОЛНО. НӨГӨӨ ШУДАРГА ЁС ГЭЭЧ НЬ БОЛОХ БИЗ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.