Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг хамгаалалтад авч, эмнэлгийн тусламж үзүүлэв

Aдмин / Нүүр

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/837 дугаар “Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийн талаар авах арга хэмжээний тухай” захирамж гарсан. Энэ дагуу нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг өчигдөр нийслэлийн хэмжээнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газар нь гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлын хүрээнд 602 орон сууцны 1315 орц, хонгил, 12 барилга байгууламж, хүнсний долоон зах, худалдааны төв, дулааны 52 худаг, хоёрдогч түүхий эд авах цэгт үзлэг шалгалт хийж, гэр оронгүй 239 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлжээ. Тэднээс 96 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 118 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус таван байгууллагад байршуулсан бол 24 иргэнийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээс сүрьеэ, ДОХ, тэмбүү, элэг, цусны ерөнхий шинжилгээ зэрэг бүх төрлийн шинжилгээ авч, цээжний рентген зураг авсны сацуу сэтгэцийн эрүүл мэнд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Дээрх иргэдэд “Ковид-19” цар тахлын түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийхэд 238 иргэний хариу сөрөг гарчээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг “Энэрэл” эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.


Сэтгэгдэл

ЯДУУ ХҮН ТТЭМЦЭЭД АЛДДЛААЧ АЛДАХ ЗҮҮЛ ҮГҮЙ ОЛОХДООН БҮХНИЙГ ОЛНО [103.212.118.160] 2021-11-12 16:22:49

Энэ хүмүүсийн ийм болсон нь нам нэрээр төрд үүрлсэн хулгайч нарын бүруу ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН ХУЛГАЙЧ НАРЫН ХУЛГАЙ ЛУЙВАР ТООЛОШГҮЙ ИХ ОВШООРТ МАШ ИХ МӨНГӨ БИ ГАДНИЙ ОРОНД БАЙГАА БАЙР ЦУУЦ НУУСАН ХӨРӨНГӨ ГЭЭД ТООЛОЖ БАРАШГҮЙ ИХ ХУЛГАЙЧ НАР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ 80 ЖИЛ БИ БОЛГОСОГ ҮНДЭСНИЙ ҮҮЛДВЭРИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ЛУЙВАРДАН АВЧ УСТГАН ӨНӨӨДӨР АРД ТҮМНИЙГ ИЙМ БАЙДАЛТАЙ БОЛГОСОН АРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛОХ ГАЗАРЫН БАЯЛАГЫГ ХҮРТЭЛ ХУВЬЧЛАН АВЧ АРД ТҮМНИЙГ ХОХИРООН ШУЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ЭНЭ ХҮМҮҮС НЭГДЭЖ КОМУНИСТ НАМААН БАЙГУУЛАН ЭРХ АШГААН ХАМГААЛАН ТЭМЦЭГ ХЭРЭГТЭЙ

Зочин [202.9.46.122] 2021-11-12 16:08:46

Багаасаа гэрээсээ тэнэж золбинтож өссөн хүмүүжилгүй хогийн хүмүүс. Эдгээр тэнүүлчдийг орон гэртэй болгоод ч хэрэггүй гэртээ тогтохгүй гудамжаар тэнүүчлэн золбинтож амьдрах болно. Тэгээд хэзээ ч тогтвор суурьшилтай амьдарч нийгэмшиж чадахгүй.

хүн хүн [103.212.118.160] 2021-11-12 16:32:56

Ари зардаг энэ олон дэдгүүрээн цөөл архи бол хүнс биш Архийг хороонд зөвхөг нэг дэлгүүрээр 24 цагаар цагдаагийн хяналтанд ажилуул Баар цэнгээний газарыг цөөл архичин нарыг эмчлэх эмлэг нээж эмчэл Шаг зарсан хүнийг 20 жилээс доошгүй жилээр ял эдлүүл бүх хөрөнгийг нь хураа энгэж хатуухан ажилахгүй бол Монгол архид жэвлээ арчаагаан алдлаа энэ хүмүүс олнох нь архичин болсон хүмүүс байдаг

зовж л яваа хүмүүс [66.181.184.69] 2021-11-12 15:15:07

Ашгүй дээ. Амьдралд юу ч тохиолдож болно. ЭНЭ хүмүүсийг буруутгаад байх зүйл алга. Хувь хүний хувь заяа юм даа

Зочин [202.9.40.59] 2021-11-12 12:09:35

Дархлаа сайтай л хүмүүс юм. Чулуу юмаа чулуу юм хөөрхийс

Иргэн [192.82.71.219] 2021-11-12 10:19:51

Нийгмийн тустай хөдөлмөр хийлгэ, тариа хураах, хог цэвэрлүүлэх, суваг шуудуу ухуулах гэх мэт, хойш суувал шууд бууд

Иргэн [64.119.24.32] 2021-11-13 12:45:53

Чи өөрөө удахгүй эдний нэг болно, басаж доромжлох хэрэггүй

Зочин [66.181.183.89] 2021-11-12 11:40:12

Фашист суртал дэлгүрүүдбэл хуулийн арга хэмжээтэй. Таныг IP хаягаар эрж тогтоох болно.

Зочин [103.26.194.178] 2021-11-12 09:56:40

хөдөлмөрийн колонид аваачиж хорьж гахай маллуул

Зочин [103.212.119.251] 2021-11-11 20:54:58

Өвчилдөггүй дархлаа сайн юм аа.

Зочин [103.26.194.197] 2021-11-11 18:51:54

harh shig heden sdaa bga shd


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.