Уул уурхайн компаниуд ирэх 10 жилд 600 гаруй сая мод тарьж ургуулахаа баталгаажууллаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ой мод, ойн санг нэмэгдүүлэх, усны эх үүсвэр, нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэмжин, мод тарьж ургуулж, цаашид арчлан хамгаалахаа баталгаажуулав.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам аж ахуйн нэгжүүдийг мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмжөөр хангаж, бүх талаар дэмжих юм.

Батламжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөл гарын үсэг зурлаа.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ, албаны бусад хүн оролцов.

Эхний ээлжинд нэр бүхий 21 аж ахуйн нэгж 608 сая 500 мянган мод тарьж ургуулахаа батламжиллаа.

Үүнд:

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК 180,000,000
  2. “Эрдэнэс Оюутолгой” ХХК , “Оюу толгой” ХХК 100,000,000
  3. “Болдтөмөр Ерөө Гол” ХХК 100,000,000
  4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100,000,00
  5. “Энержи Ресурс” 40,000,000
  6. “Өсөх Зоос” ХХК 30,000,000
  7. “Саусгоби Сэндс” ХХК 15,000,000
  8. “Степ Голд” ХХК 10,000,000
  9. “Тавантолгой” ХК 6,000,000
  10. “Бадрах Энержи” ХХК 5,000,000
  11. “Эрдэнэс Монгол” ХХК 5,000,000
  12. “Бороо Гоулд” ХХК 3,000,000
  13. “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3,000,000
  14. “Бүрдэл Майнинг” ХХК 2,500,000
  15. “Алтайн Хүдэр” ХХК 2,500,000
  16. “Монголросцветмет” ТӨҮГ 2,000,000
  17. “Монполимет групп” 1,000,000
  18. “Багануур” ХК 1,000,000
  19. “МоЭнКо” ХХК 1,000,000
  20. “Платинум Ланд” ХХК 1,000,000
  21. “Шивээ овоо” ХК 500,000

Мод тарьж ургуулахаа баталгаажуулсан баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэлээ.

Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инноваци нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр, засаг бүх талаар дэмжинэ. Хамтдаа нэг зорилго, нэгдмэл хүчээр энэ зорилтыг бодит ажил хэрэг болгож чадна гэдэгт итгэж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.131.251.130] 2021-11-15 13:05:13

Тариад ургавал маш сайн. Хэтэрхий хүчиндэж байгаа нь ойлгомжтой. Модонд зарцуулсан гэж татварт төлөгдөх ёстой мөнгө угаагдана даа

Зочин [66.181.187.221] 2021-11-13 20:26:54

АН гацаах гээд vзэж таарна даа!! Яана даа!!! Модгvй байсан газар мод тарих нь байгал орчинд маш аюултай гээл гуцалдаад эхлэнэ дээ. тарьсан мод устгах менгеер ажилладаг эвсэл хеделгеен гаргаж байж ч мэдэх л юм шvv!! Жэнко элс гоожуулж байгаад темер зам эсэргvvцдэг шиг!!!

Жаргал [192.82.85.111] 2021-11-13 17:56:29

Зөв санааг зөв хүмүүс дэмжиж бяртай компаниудыг дайчилж чадсан Хүрэлсүх хүчтэй байна.

ds [66.181.161.72] 2021-11-13 09:51:02

boltugai! harin bitgii l tsaasan deer mod tarij mungu husaaraidaa! gej l sanuulmaar bn!!!

Toli [89.144.214.202] 2021-11-13 07:23:51

Zezeg, mod, urgamal tarih zalhuu mongolchuudin hiij cadah ajil bish baihaa. Hahaha...bid sozializmin ued 10 tarsan mod bugd odoo urgasan bol, ulaanbaatar busad hot, sumd nogoon modoo duuren baih baisan. Ooroo ooroigee huurch ingej jujig togloh gej. Orowdmoorch jum daa!!!

Банк зээлээ [122.201.24.86] 2021-11-12 23:31:58

Банк банк бус луиварын өндөр хүүгээ буулгаачээ самар мод тариаа мөнгө олцгоое

Хэдний дотор тэрбум мод тарина гээд донгосцон юум бэ [192.82.71.223] 2021-11-12 21:14:22

Одоо сансараас монголын газао нутг ычн зургыг авчих дараа нь тэрбум модоо тарьчихаад харьцуулаад бас нэг 3ураг аваад л мэдэгдэх байхдаа. Монгол улсын бүх усны худгын дэргэд 1 га талбайг хашаад мод тарьчихад л өөрөө ургачихна доо

Зочин [202.9.40.59] 2021-11-12 16:13:11

Модны хэнээтнүүд ээ гэж

Зочин [202.21.109.37] 2021-11-12 15:41:43

Долигножүхэх юм аа. 1 тэрбум мод үнэндээ биелэгдэшгүй төлөвлөгөа

Зочин [217.138.194.254] 2021-11-12 20:28:57

тоонд нь ач холбогдол өгөөд яахавдээ 100.000 мод тарьсан ч амжилт шүү гэртээ помидорны мод ч тарьж ургуулж чадахгүй байж хэл амаа л билүүдэж суух юм


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.