Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарын гол үйлдвэрлэгч "ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцтай өнөөдөр танилцлаа.

Монгол Улсын эрчим хүчний салбар өвлийн их ачааллын үед системийн нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажиллаж байна. Өнгөрсөн оны төвийн системийн оргил ачаалал 1308 МВт-д хүрсэн бол 2021-2022 оны өвлийн оргил ачааллын чадлын хэмжээ 1371 МВт-д хүрэхээр таац гарчээ. Өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсөв өнөөдөр батлагдсаныг онцлоод, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарсан төсөв болсон. Цар тахал бүх салбарт хүндрэл учруулж, дулаан, цахилгаан, эрчим хүчний эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэглээг гүйцэхэд хүндрэлтэй болж буй тул цаг алдалгүйгээр Засгийн газар онцгой анхаарал хандуулан арга хэмжээ авч ажиллаж байгааг хэллээ.

Өнгөрсөн 30 жилд энэ салбар гал унтраах, аргацаах байдлаар явж ирсэн. Одоо энэ хандлагыг эрс өөрчилнө. Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа гэв. “Тавантолгойн цахилгаан станц”, “Амгалан дулааны станц”, “ДЦС-2”, “ДЦС-3”, “Чойбалсангийн дулаан цахилгааны станц”-ыг өргөтгөнө. Мөн Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар олон жил саатсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно. Арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж "ДЦС-3"-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын Интер РАО-Экспорт компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцсон. ТЭЗҮ-г үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөснийг Ерөнхий сайд хэллээ.

Цар тахлыг даван туулах үр дүнтэй арга бол вакцинжуулалт. Энэ хүнд үеийг давж эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд эрчим хүчний салбарынхан ч нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр мөн хүслээ.

2021 оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэл 7,070.0 сая кВт.ц, импортын хэмжээ 1,377.73 сая кВт.ц-т хүрч 2020 оны бүтэн жилийн гүйцэтгэлээс даваад байна. Импортын эрчим хүчийг хэрэглэгчийн үнээс өндөр үнээр худалдан авдаг. Тиймээс импортын эрчим хүчний хэмжээ нэмэгдсэнээр эх үүсвэргүй их хэмжээний санхүүгийн өглөг үүсч буйг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Ерөнхий сайдад танилцууллаа.

Улсын хэмжээнд 2020 онд 7,145.7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 12.5 сая.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний 80.7%-ийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.3 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангажээ.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсч байхад дотоодын эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувийн өсөлттэй байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 190 Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож байна. Хотын дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж 2025 оны түвшинд 3874 Гкал/ц болохоор байна. Хэрэглээ ингэж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа ч үйлдвэрлэж буй өртгөөс бага үнэ, тарифаар борлуулдаг нь энэ салбарыг алдагдалд оруулах гол хүчин зүйл болжээ.

Эрчим хүчний салбар 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар л гэхэд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Салбарын үндсэн тоноглолын шинэчлэл, ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг эрчим хүчний салбарынхан танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус салбарт үүсээд буй эдгээр асуудлыг үе шаттай шийдвэрлэж ажиллана гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.100.210] 2021-11-19 11:26:36

Хийн цахилгаан станц байгуулаач ээ. Дэлхий цаана чинь түүхий нүүрс түлэхгүй гээд зарлаад байхад.. .

зочин [192.82.69.128] 2021-11-15 12:27:19

Эрдэнэбүрэнгийн УЦС ыг яаралтай эхлүүлж барих хэрэгтэй тэр хөдөөний авгай хүүхнүүдийг сумлаад байгаа нөхрийг олж төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй шүү

зочин [192.82.69.128] 2021-11-15 12:15:33

Эрчим хүчний салбар онцгой обекьт гэдгээрээ далайлгаад цалин хөлс ахуй хангамж бүх юмаараа иргэдээс илүү зугаалж цэнгэх энэ тэр болохоороо үрэлгэн загнадаг баян айлын бандгар хүү гэсэн үг илүү зардлаа жаахан хязгаарлах хэрэгтэй ард түмэн сөхөрч байна шүү

зочин [203.23.199.100] 2021-11-15 11:47:02

Эрчим хүчний компаниудад аудит оруулж бодит байдлыг харах хэрэгтэй. Эдгээр байгууллагуудын дарга нарын авилга мөнгө угаалт хэрээс хэтэрсэн байгаа. Мөн эрчим хүчний салбарын нийт ажилчдын цалин жирийн төрийн албан хаагчдын цалингаас 4-5 дахин өндөр байгаа. Эрчим хүчний үнийн нэмэгдэл миний бодлоор ямарч шаардлага байхгүй. Харин янз бүрийн шаардлаггүй зардлуудыг нь хасаж салбарыг эрүүл саруул болгох хэрэгтэй.

Зочин [88.239.10.174] 2021-11-15 00:48:26

Юу өргөтгөж байгаагаа мэдэхгүй юу ярьж байгаагаа мэдэхгүй салбарын ажилтай танилцана гэж юу байхав дээ Хүрэлсүх дарга байх даа эхлүүлсэн ажлууд … мануухай Оюукад наалдах юм байхгүй …

Зочин [139.5.217.26] 2021-11-14 21:25:05

Ямарч мэдлэггүй бакалаврын боловсрол байхгүй хүнээр том ажил хийлгэх гэхийн яаж чадах вэ дээ

Зочин [49.181.35.143] 2021-11-14 17:38:49

Orosuudaas salaachee, zeel avna teruugeer m oros company muu tumruu shahana

Зочин [59.153.112.108] 2021-11-14 21:59:03

teneg yum yriad bnaa. chi tegeed mongo olood amerik german stans bariachee. amaniihaa zorogoor burah yumaa zarim garuud chin. tehnik tehnolog soligdon gedeg bol ter ulsaas l haraat selbeg heregsel tehnikee abah boldog baruun amerikiih asar vnetei ch dee.ard tvmen tolj chadahgui garaa. manai stansuud zardalaa ali ert nohson tul odoo zvgeer hyamd tog gargaj bgaa.getel ter salhin bolon naranii stansuud zardaal toloh geed l vnetei zarj bga. deer bas naidvargui erchim hvch nargui salhigui odor tog baga esvel bhgui ch dee..

Зочин [202.126.88.212] 2021-11-14 14:28:21

400 сая жуулчин, тэрбум мод гэж мөнгө хусаж байхаар цахилгааны найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай

Иргэн [24.130.160.15] 2021-11-14 14:02:35

Яаралтай анхаарч зөв бизнесийн загвараар ажилууллахгүй бол цахилгаан эрчим хүчний салбарын уналт ковидоос илүү гай тарина шүү.

Иргэн [192.82.71.219] 2021-11-14 11:35:13

Сүйрэлийн ирмэгт байгааг ойлгох данхан толгойтод чадвар байна уу, зөрөөд л худлаа шаагаад байх юм, 400 сая жуулчинаар эхэлсэн худлаа шаалтад төгсгөл гэж алга аа

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ. мн.ком. [66.181.177.166] 2021-11-14 11:22:41

МИНИЙ.ГАР.УТАСНЫ.КАМЁРИЙН.СҮЛЖЭЭГ.АШИГЛААД.ОРОС.УЛСЫН.АРМИЙН.ГЁНЁРАЛУУДЫГ.БУУДСАН.ФОТО.ЗУРАГ.ТАВИАД.БАЙГААГ.ОЙЛГООРОЙ.ЦААНА.НЬ.089.ДҮГЭЭР.АНГИД.1987.ОНООС.1989.ОНД.ЦЭРГИЙН.АЛБА.ХААСАН.ХҮН.АМИНЫ.ОНЦ.АЮУЛТАЙ.АЛУУРЧИН..ӨНДӨР.БОР.ГАНБОЛД.ЦАХИЛГААНЫ.ИНЖНЁРИЙН.ҮНЭМЛЭХ.БИЁ.ДҮР.ТӨРХ.АШИГЛАЖ.ЯВААД.БАЙГААГ.ЗОГСООХЫГ.ТӨВ.АЙМАГИЙН.ЦАГДААГЫН.МӨРДӨН.БАЙЦААГЧИДАД.ХАТУУ.АНХААРУУЛГА.ӨГЧ.БАЙНА.ЦАГДААГЫН.ДАРГА.БАЙСАН.ХУШУУЧ.ГЁНЁРАЛ.БААСТЫН.ПҮРЭВИЙГ.ЦААНА.НЬ.ХҮН.АЛЛАГА.ЗОХИОН.БАЙГУУЛААД.БАЙГААГ.АЛБАН.ЁСООР.ЗОГСООХ.АРГА.ХЭМЖЭЭ.АВ.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯАГЫН.САНХҮЖИЛТИЙГ.ЗОГСООХ.АЖИЛ.ХИЙ.ИРГЭНИЙ.АГААРЫН.ТЭЭВЭРИЙН.УДИРДАХ.ГАЗАР.120.МЯНГАТЫН.АВТОБУСНЫ.БУУДАЛЫН.ХАЖУУД.БАЙХ.ӨНДӨР.ШИЛЭН.БАРИЛАГЫН.14.13.ДАВХАРТ.БАЙГАА.НАСАНЖАРГАЛЫГ.БАРИХ.АЖИЛ.ХИЙ.16.СУРГУУЛЫГ.1987.ОНД.ТӨГССӨН.8.В.АНГИЙН.НАСАНЖАРГАЛ.ХЯТАД.ХУЛГААЧ.ЦЭВЭГДОЖЫН.НИСЭХИЙН.ҮНЭМЛЭХИЙГ.АШИГЛАЖ.БАЙГААГ.ЗОГСООХ.ШААРДЛАГТАЙ.НЭЛЭЭД.ОЛОН.ХУЛГААЧУУДАД.НЭЛЭЭД.ОЛОН.ТӨХӨӨРӨМЖ.БАЙГААГ.ХУРААЖ.АВ.ЦЭВЭЭНПҮРЭВ.ЗАЙСАНГИЙН.ТЭМДЭГ.БАГЖ.ЗУРАГ.ЗАРДАГ.БААСНЫ.ХАР.БИЁ.ТӨРХ.ЦЭВЭРХЭН.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [66.181.177.166] 2021-11-14 10:54:38

089.ДҮГЭЭР.АНГИД.ЦЭРГИЙН.АЛБА.ХААСАН.1987.ОНЫ.ЦЭРЭГ.1989.ОНД.ХАЛАГДСАН.ТЭЭВРИЙН.САЛААНЫ..ӨНДӨР.БОР.ГАНБОЛДЫГ.МОНГОЛ.УЛСЫН.ЁРӨНХИЙ.САЙД.Л.ОЮУНЭРДЭНЭ.ГЭГЧ.ОНЦ.АЮУЛТАЙ.АЛУУРЧИН.НҮҮРЭЭ.ӨӨРЧИЛӨӨД..ЦАГДААГЫН.АХМАД.ҮҮРЭЭ.ГЭГЧ.ЭМЭГТЭЙ.БОЛЖ.ЯВААД.БАЙГААГ.ОЙЛГООРОЙ.ХҮҮ.НЬ.ЭНХБАЯР.ГЭДЭГ.МАНАЙ.16.СУРГУУЛЫГ.1986.ОНД.ТӨГССӨН.СОДЧИМЭГ.НӨХӨР.НЬ.ЭНХБАЯР.БОЛОВЧ..ГАНБОЛДОД.АЛУУЛААД..БИЁ.НЬ.ЖИЖИГХЭН.1 ДҮГЭЭР.АНГИЙН.СУРАГЧЫН.ФОРМТОЙ.32.СУРГУУЛБН.СУРАГЧ.БАЙНА..ЭХНЭР.СОДЧИМЭГ.ИХ.ЭМЧ.БОЛОВЧ.АЛУУЛААД.ДАРАА.НЬ.8.АНГИЙН.СУРАГЧ.ФОРМТОЙ.ЯВААД.БАЙГААГ.ХАТУУ.АНХУУРУУЛЖ.БАЙНА.

Зочин [82.144.201.2] 2021-11-13 23:21:53

Сайхан залж бна даа... юуч хийхгүй данхан толгойт, боловсрол байхгүй этгээд шүү....

Иргэн [202.126.88.175] 2021-11-13 14:05:49

Эрчмийнхэн цалингаа нэмэх гэж айлгаж бна. Сэтгэлгүй дарга нарын нэгдэл гэж хэлж болно. Ажил хийдэггүй шахам инжeнeр 2.5 сая цалинтай түүнийгээ голно. Томилогдсон дарга болгон заавал цалин нэмэх ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд цахилгааны үнэ нэмэх гэж Төрийг айлгадаг. Эрчим хүчний экспeрт шударга хүмүүс томилж бодит байдлыг тодорхойлох хэрэгтэй. Тавинбэх станцын дарга нарын үгээр ажлаа хийдэг шинжтэй. Цахилгааны үнийг эдний үгээр нэмэх болбол Eрөнхий сайд та зүгээр л ажлаа өгөөрэй.

Зочин [139.5.219.29] 2021-11-13 13:53:54

зээл, зээл бас дахин зээл .... яалтай нь ч билээ?

Зочин [192.82.77.239] 2021-11-13 13:23:10

ЭХ салбар бол холдоох хэмжээнд хурээгуй шуу одоо ажиллаж бгаа хумуусийн сэтгэл дутаад бна шуу дээ яаж унэ нэмэх вэ гэхээсээ хурдан шиг зовлон тоочиж нэмэх айлгах толовлогоо хэрэгжуулэхыг зорьж бна эд нартаа хурдан шиг хариуцлага тооцож арга хэмжээ аваад ажил хийдэг хумуусийг тавих хэрэгтэй шуу еронхий сайд аа

Зочин [192.82.68.117] 2021-11-13 13:13:16

ЕС нэртэй энэ хүүхэд ярихаас өөр зүйл хийж чадна гэдэгт нь эргэлзэж байна шүү


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.