Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.12.03) үдээс өмнөх хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 15 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” заасан байдгийн Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан сануулаад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 39 нь буюу 90.7 хувийн саналаар хуулийг баталлаа.

Дараа нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Улсын Их Хурлаас шинэчлэн баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хэсэгчлэн хүлээн авахаар шийдвэрлэсэн. Уг хоригийг хэсэгчлэн хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.9-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” заасан тул Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу зүйл бүрээр нь хэлэлцсэн гэлээ. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасан байдаг бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасан байна. Түүний эл горимыг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдав.

Ё.Баатарбилэг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Н.Ганибал нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон Улсын Их Хурлын Тамгын газраас хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.1 хувь нь дэмжсэн. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы арван нэгдүгээр сарын 19-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын цаг дууссан. Өнөөдрийн хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй 41 саналын томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэв.

Тухайлбал, төсөлд “”кибер орон зай” гэж интөрнэт болон бусад мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, тэдгээрийн ажиллагааг хангах мэдээллийн дэд бүтцийн харилцан хамааралтай цогцоос бүрдсэн биет болон биет бус талбар;” гэсэн агуулгатай 4.1.2 дахь заалт, ““төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэж төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, кибер аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нэгдсэн дэд бүтэц бүхий төрийн интернэт хэрэглээ, албан болон тусгай хэрэглээний сүлжээний цогцыг;” гэсэн 4.1.16 дахь заалт, мөн “Кибер аюулгүй байдлын зөвлөл” гэсэн 11 дүгээр зүйл нэмэхийг Улсын Их Хурлын гишүүд тус бүрд нь дэмжив. Мөн төслийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг хасах, төслийн 19 дүгээр зүйлд “Бусад хуулийн этгээд кибер халдлага илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаа явуулахдаа энэ хуулийн 10.1.4-т заасан холбогдох шаардлагыг хангасан байна" гэсэн агуулгатай 19.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлд “Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, мэдээллийн нэгдсэн систем хариуцсан байгууллага” гэсэн агуулгатай 18.1.16 дахь заалт нэмэхийг дэмжих томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ийнхүү Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

ЗАСАГ [66.181.184.84] 2021-12-05 11:43:24

ЗҮҮН ,ТӨВ ,БАРУУН ГЭЖ БҮСЧИЛСЭН ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖ БОЛГОН ӨӨРЧЛӨН ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ДОРНОД УЛААНБААТАР, ХОВД ТӨВТЭЙ ИНГЭЭД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ МЕНЕЖМЕН ЗӨВ БОЛЖ ТӨРИЙН АЛБА ЦОМХОН ЧАДВАРЛАГ ШУУРХАЙ ТӨСӨВТ ДАРАМТГҮЙ БОЛНО

Hubert [23.82.106.125] 2021-12-05 01:27:21

เว็บเกมสล็อตออนไลน์ ที่เป็นแหล่งรวมค่าย Slot Online ครบทุกค่าย เกมสล็อตออนไลน์ มีให้เลือกเล่นมากกว่า 3,000 เกม มาพร้อมระบบ ฝากถอน ออโต้ ภายใน 10 วินาที ฝากถอนไม่มีขั้นต่ำ 1 บาทก็เล่นได้ ไม่จำกัดจำนวนครั้ง โปรโมชั่นสล็อตออนไลน์ ต่างๆมากมาย สมัครสมาชิกใหม่ วันนี้ รับโบนัสทันที 100% สล็อตเว็บตรง แจกเครดิตฟรี สูงถึง 10,000 บาท ร่วมสนุกกับ SLOT DEMO ได้อย่างเพลิดเพลิน เว็บเกมสล็อต เปิดให้บริการตลอด ทั้งวัน ไม่มีวันหยุด แหล่งรวม สล็อตออนไลน์ จากค่ายดังสล็อต 2021 เช่น PG SLOT,SLOT XO,SLOTXO,JOKER SLOT,SUPERSLOT,JILI SLOT,SLOT JILI,PRAGMATIC SLOT,PRAGMATIC PLAY,AMBBET,AMB SLOT,SLOT AMB,AMBBET SLOT และอื่นๆอีกมากมาย สมัครสมาชิกใหม่ ได้ง่ายๆ ตลอด 24 ชม.

Randell [23.105.143.38] 2021-12-04 04:49:25

สำหรับคนกำลังอยากเป็นนักลงทุนมือใหม่หรือมืออาชีพ ที่กำลังสนใจเกมสล็อตและกำลังหาเว็บเล่นสล็อต,เว็บพนันสล็อตที่ถูกใจและเปิดให้บริการเล่นสล็อตตลอด 24 ชั่วโมง โดยเป็นเว็บที่รวมทุกค่ายสล็อตอย่างเช่นPGSLOT ให้เพื่อนๆทุกท่านได้สนุกสนานเพลิดเพลินแถมยังได้เงินออกมาใช้อีกด้วย โดยเรานั้นมี เกมสล็อตออนไลน์ให้เลือกเล่นมากกว่า 200 เกมส์และรูปแบบการเล่นมากกว่า 1,000 รูปแบบ โดยทุกท่านนั้นสามารถร่วมสนุกกับSlotonline ได้อย่างเต็มที่ไร้ขีดจำกัดในการเล่น โดยทางเรานั้นเปิดให้บริการslot gameบนระบบอินเตอร์เน็ต โดยเพื่อนๆนั้นสามารถเล่นได้ทั้งคอมพิวเตอร์และมือถือเพราะเกมสล็อตออนไลน์ของเรานั้นเป็นเกมสล็อตมือถือ ที่สามารถเล่นได้ทุกที่ทุกเวลา ตลอดทั้งวัน โดยทางSlotของเรานั้นมาพร้อมระบบทดลองเล่นสล็อตออนไลน์เครดิคฟรีไม่ต้องฝากเงินไม่ต้องแชร์ ให้เพื่อนๆได้เปิดประสบการณ์สัมผัสสล็อตออนไลน์ได้อย่างเต็มประสิทธิภาพ แถมเรานั้นยังมีฝาก-ถอน AUTOรวดเร็วทันใจภายใน15 วินาที สามารถทำธุรกรรมฝาก-ถอน อัตโนมัติได้ด้วยตัวเองโดยไม่ต้องแจ้งสลิปผ่านแอดมิน สามารถร่วมสนุกกับSlotจากค่ายสล็อต พีจีได้ตลอด 24 ชั่วโมง ยังไม่พอทางเรามีบทความเกี่ยวกับสล็อตที่เกี่ยวกับเกมสล็อตออนไลน์ไม่ว่าจะเป็นเรื่องวิธีการเล่นสล็อตออนไลน์ให้เพื่อนๆได้ทำความเข้าใจและเพิ่มโอกาสในการชนะเงินรางวัลจากslot gameได้มากขึ้น พร้อมมีSlotonlineที่เป็นเกมสล็อตแตกหนักที่มีแจ็คพอตและโบนัสเยอะมากๆ สามารถร่วมสนุกกับสล็อตได้แล้ววันนี้เพียงแค่ สมัครสมาชิกเว็บสล็อตกับทางสล็อตเว็บหลักก็สามารถเล่นสล็อตออนไลน์ได้อย่างเต็มที่ และทางเรามีโปรโมชั่นต่างๆมากมายทั้งสมาชิกเก่าและสมาชิกใหม่ ตลอด 24 ชั่วโมง พลาดไม่ได้!!! ทางเรานั้นได้เปิดบริการทางเข้าSlot สำหรับเพื่อนๆทุกท่าน เปิดประสบการณ์ใหม่กับการเล่นสล็อตออนไลน์ ที่ไม่เคยมีที่ไหนมาก่อน สล็อตเว็บหลัก ยินดีให้บริการเพื่อนๆทุกท่าน เว็บสล็อตซุปเปอร์

Зочин [202.21.127.116] 2021-12-03 15:18:38

erh medliin het tuvlurliig saarmagjuulj oron nutagt erh medeliig uguh. uursduu tusvuu burduuleh arga zamiig oltsgooh heregtei. het tuvlursun erh medlees heden zuugaaraa terbumtanuud l turj bna. het tuvlursun erh medlees het ih erh medel buhii haaduud l turj bna. tegheer erh medel mungu sang olon salgaj turuus turdug oligarhuudiig hyazgaarlah heregtei.

хүн хүн [192.82.78.172] 2021-12-03 14:14:17

Дөрвөн аймаг 5 хошуу гэсэн нутагын хувир хамгийн зөв Таван аймагт их дээд сургуулуудыг нүүлгэх Одоогийн сумадын бага болгох багыг хөжүүлэх Одоогийн багуудыг хувийн хоршоодын төв болгох хэрэгтэй хоршоодын төвөд бага сургууль цэцэрлэг анхан шатаны эмлэг зэрэгийг улс бариж өгөх ба хүн малын эмч багш нараар хангах хэрэгтэй хоршоодыг бүхийл талаар дэмжэх нь чухал


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.