ЭМЯ: 139 хүнээс КОРОНАВИРУС шинээр бүртгэгдэж, 1 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 139 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь шинжилгээгээр батлагджээ.

Энэ нь сүүлийн есөн сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн бага тохиолдол болж байна. Хамгийн сүүлд 2021 гуравдугаар сарын 17-ны өдөр улсын хэмжээнд халдварын 130 тохиолдол илэрсэн бөгөөд түүнээс хойш өдөр бүр 130-аас олон хүн халдвар авсан нь батлагдаж байв.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,870 болж нэмэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотодын халдвар бөгөөд
  • 105 нь Улаанбаатар хотод,
  • 34 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,944 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,449 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,321 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,651
  • Хүндэвтэр-2,187
  • Хүнд-514
  • Маш хүнд-97 хүн байна.


Сэтгэгдэл

Ene too khudalaa shiuu [202.9.40.47] 2021-12-07 10:12:20

Yag buren guitset shinjilgeend hamaruulaj chadahui bgaa shuu shine jiliin daraa ulam ih boloh baidaltai bgaa

zochin [43.242.242.82] 2021-12-07 08:57:56

хэдэн хүнээс шинжилгээ авч байгаагаа бичихгүй юм аа. 7-нд нэхэд л нийт 480 хүнээс л түргэвчилсэн, PCR хольж авахаар байна шүү. Тэгэхээр энэ тоо үнэн тоо биш л болж байна. Дор бүрнээ л хариуцлагатай байхгүй бол.

Зочин [202.126.89.179] 2021-12-06 17:08:28

Наад хүнд нэн хүнд хүмүүс чинь ер нь бол үхнээ л гэсэн үг. Баярлах болоогүй

Зочин [122.201.24.114] 2021-12-06 16:07:19

Амралтын өдөр гэлтгүй шинжилгээ авч л байна лээ ш дээ гэрээсээ гарахгүй байж л шааж өгөх юм аа

Зочин [192.82.81.45] 2021-12-06 15:57:45

Төр засаг, эрүүл мэндийн байгуулагууд ин худлаа мэдээлэл өгдөг юм уу эсвэл энэ сөрөг юм бичээд намтай холбоотой хүмүүс ин худлаа сөрөг бичдэг юм үү алин үнэн бичэж байгаа юм бэ өвчин буурч л байвал сайн биз дээ

иргэн [202.21.104.234] 2021-12-06 15:03:35

одоо байхгүй болж байгаа гадуур намрынх шиг ханиасан хүн байхгүй болсон байналээ

Иргэн [103.26.194.59] 2021-12-06 14:27:58

Ман ын 30 дугаар их хурлыг угтаж шинжилгээ аваагүй тул халдварын тоо эрс буурсан гэж данхан толгойтод хэлж өг

иргэн [203.91.115.47] 2021-12-06 13:12:56

амралтын өдөрүүдээр шинжэлгээ аваагүй байж үхсэн элэнцгийн чинэ тоо буурах вэ худлаа мэдээлэл өгөхөө болойч


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.