21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан 8 газрыг илрүүллээ

Aдмин / Хууль

Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам’’, Нийслэлийн Засаг даргын захирамжуудын цагдаагийн байгууллагад даалгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж буй “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс офицер 172, цагдаа 367, нийт 519 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж, согтууруулах ундаагаар үйлчилдэг 887, худалддаг 677, бусад 688, нийт 2242 аж ахуй нэгж, байгууллага, 1918 иргэнийг шалгаж, цагийн хязгаар зөрчсөн 29, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 25, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 8, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 20, бусад 20, нийт 105 зөрчил илрүүлсэн байна.

Дээрх хугацаанд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Секрэйт караоке баар, Гранд Виндов ресторан, М-2 диско баар, "Castle" баар, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “АОМ” караоке баар, "Санан дурсахуй" баар, Сүхбаатаар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Есүй" караоке баар, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Мираж караоке баар, Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Ион” диско баар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Мелоди” кароаке баар, “Харцага” караоке баар, “Exotic” баар, “Свийт дэй” караоке баар, “S” караоке баар, “VIP” караоке баар, “Мистер кимчи” ресторан, “Сөүл” караоке баар, “Скай” караоке баар, “Тэнгис” караоке баарууд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж, шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж, иргэдийг архидан согтуурах нөхцөл бүрдүүлсэн, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Red” караоке баар, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Ану паб, “Yami” караоке баар, “Дуулга” баар, “UB 17” баар, “Ноён” караоке баар, Уянга караоке баар зэрэг газрууд Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжоор хориглосон 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.


Сэтгэгдэл

kkk [162.249.32.251] 2021-12-08 01:45:50

mergeen andaa yajj bgad barigdchivaaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.