Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ныТөрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн захирал Б.Хишигжаргал болон ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Б.Буянтогтох болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэхүү баг байгуулагдснаар зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамж, журам боловсруулан батлуулах, Тархины үхэлтэй донороос Зүрх шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээг манай улсад эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах, энэ эмчилгээнд орох шаардлагатай эмчлүүлэгч нарын бүртгэл, хүлээх жагсаалтыг үүсгэх, эмнэлгийн хяналтанд авах, мэс заслыг нутагшуулах зорилготой юм.











Сэтгэгдэл

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [64.119.18.113] 2021-12-08 02:52:00

ГАДУУР.ЗҮРЭХЭЭН.АЛДСАН.ХҮМҮҮСҮҮД.ЯВААД.БАЙГАА.ШҮҮ.ХЭНИЙНХЭЭ.ЗҮРЭХИЙГ.АВААД.ХЭНД.СУУЛГААД.БАЙГААГ.МЭДЭЭРЭЙ.ЭНЭ.АСУУДАЛ.ЧИНЬ.ХУУЛ.ЗҮЙН.ҮҮДНЭЭС.ХАРГИС.ҮЙЛ.ЯВДАЛЫГ.ИЛЭРХИЙЛЭЛ.ДЭЭД.ЦЭГТЭЭН.ХҮРСЭНИЙ.ШИНЖ.ЭРЭЭ.ЦЭЭРЭЭГЭЭН.АЛДАХААР.ИЛЭН.ДАЛАНГҮЙ.ЗАРАЛЖ.БАЙГАА.БАЙДАЛ.ШҮҮ.ИЙМ.БАЙДАЛЫГ.ДЭВЭРГЭЖ.ИЛТОД.ЗАРЛВАЛ.АНАРХИЗМ.ИХСЭЖ.ХҮН.АЛЛАГА.УЛАМ.НЭМЭГДЭЖ.МӨНГӨ.ОЛОХЫГ.САНААРХСАН.АЛУУРЧИД.ХЭНИЙ.Ч.ХАМААГҮЙ.ХҮНИЙ.ЗҮРХИЙГ.АВАХЫН.ТУЛД.ХЭНИЙГЧ.ХАМААГҮЙ.АЛНА.ШҮҮ.ИЙМД.ИЙМ.БАЙДАЛЫГ.БАГА..ДЭЭР.НЬ.УСТГАЖ.БАЙХ.ШААРДЛАГТАЙ.

Зочин [103.140.11.197] 2021-12-07 18:37:26

эмч нар хүний төлөө биш мөнгөний төлөө ажилладаг болсон өндөр төлбөртэй эмчилгээг сайн хийнэ гэхдээ амжилттай болсон болоогүй ч мөнгөө авдаг ард түмэн эмч нарыг хараад хайрладаг байсан ковидоос хойш айдаг болсон учир нь тэд засгийн даалгавараар сайд нь толгойлоод дандаа худлаа ярьдаг болсон даатгалаар үздэг эмч нар зөвхөн регэстрийн дугаар л авдаг ямарч онош байхгүй "ГАЙГҮЙ БАЙНА" гэдэг нэг онштой болсон хүний төлөө ямарч сэтгэл байхгүй болсон туршлага бага сэтгэлийн хөөрөлтэй залуучууд охид дүүрсэн бид туршидлтын үе шатанд амьдарч байна. ЭМД-ыг төлмөөргүй байна өөрсдөө дансандаа хурааж хөнгөлттэй эмчлүүлж баймаар байна

Үнэн [103.26.195.173] 2021-12-07 22:45:32

Та яг үнэн хэпжээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.