Б.Адъяахүү: Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа...

Aдмин / Спорт

Ямартай ч бөхөө гэсэн олон түмнээсээ уучлалт гуйгаарай. Миний хувьд сэтгэлийг нь татаж, өнөөдрийг хүртэл хажуудаа байлгаж чадаагүйдээ уучлалт гуйж байна...2016 оноос цөхөрч эхэлсэн ба олон хүн одоо орхи оо, өөр багштай болсон хүн буянаараа болог гэсэн ятгалтанд ч бас автсан байх.

За өөрт бодогдож буй зүйлээ хэлье. Сэргээшийн шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл гээд олон хүн хандаж байна. Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээд л багшаасаа жаахан дөлж эхэлсэн дээ. Дараа жил нь Аварга дээд сургуулийг 2014 онд төгсгөөд, наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл Эрхэмбаяр аваргатай Төр хурхын амралтанд бэлтгэлд гарна гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг... 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн, 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж, нөгөө нь араас нь хөөцөлддөг цаг үе ширүүхэн эхэлсэн юм даг. Яахав чих нь арай зөөлөн байсан болохоор бэлтгэлд 2015 оны зургадугаар сард нэг юм аваад гарсан...

Тэр жил бороо их оройтож, нийт нутаг гантай байсаар долдугаар сарын 2-нд бороо орж эхэлсэн. Сүүж уулын наадмын бэлтгэлд миний бие их л ядарч, харшиж наадамтай золгосон бөгөөд Оюунболд харцага торолгүй түрүүлж магнай тэнийлгэсэн билээ...Нуугаад яахав баярласандаа нулимс гаргаж байсан. Ер нь бол Обо хүү 2007- 2015 он хүртэл Аварга сургууль дээр тууштай бэлтгэл хийсэн ба тэр он жилүүд нь сурагч, оюутан цаг хугацаа байж дээ.Гол зорилго минь чөлөөт бөхийн хүнд жинд дэлхийн аварга болгох гэж бэлдсэн.

За тэгээд 2016 оны хавар шилдэг 16 бөхийн барилдаанд сайн барилдуулах гээд л гэрт нь манаж байж л Бөхийн өргөөнд авчирсан юм даг. Гэх мэт багш, дасгалжуулагч, манаач, секурит, сэтгэл зүйч гээд олон жил араас нь гуйж, гувшиж явсаан. Юу үнэн гэвэл энэ л үнэн... Өөрөө ч залхсан байх надаас.

Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Дашрамд хэлэхэд залуу бөх Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй гэдэг байсан даа ...тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд гээд л ...юун ДОПИНГ .Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон ба 2019 оны наадмаар бараа бараандаа нэг сар хамт байх, бэлтгэлийг нь харах, алдаа оноогоо ярих боломж гарч билээ.

Миний бие 2018 оноос Аварга сургуулиас гадна Даян дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар давхар ажиллаж байгаа ба 2019 онд Гончигдамба гарьд, Оюунболд арслан хоёрыг олон барилдааны бэлтгэл хийлгэж наадмаар түрүү, үзүүрт хосоор нь хүргэх зорилго тавьсан юм даг . Гэвч санаснаар арай болоогүй, Гончиг гарьд их шөвөгт үлдэж, Оюунболд түрүүлсэн. Наадмын дараа нэг сар орчим би Завхан аймаг, залуу Аварга Хэнтий зүг рүү амрахаар явцгаасан юмдаг...

Наймдугаар сарын 10 орчимд сэргээшийн хариу ирж, тэнгэр ниргэх шиг цочирдож билээ...Хүй 7 худагт болсон барилдаан дээр уулзаад, ахиж хоёр жил дөрвөн сарын хугацаанд гурван л удаа тааралдсан байна бид хоёр. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх.

Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай, миний том охинтой чацуу юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо...

Аварга дээд сургуулийн багш улсын начин, спортын гавъяат дасгалжуулагч, боловсрол судлалын ухааны доктор, профессор Б.Адъяахүүгийн өөрийн шавь Э.Оюунболдын талаар нүүр хуудастаа постлосоныг нийтлэв.


Сэтгэгдэл

Зочин [98.215.126.149] 2021-12-14 11:29:53

Ursuldugch naraa alsaas n shahdag muu argatai boljdee..Yag chuluutiin Orhon gedeg ohiniig niilj baigaad horloson shig yum bolson.Zohion baiguulalttai shahuu . shiitgeh shiitgeliig n hurtel erh medeltei humuus ertenees beldsen bolj taarlaa. Uuruu ch tenegduu hun yumdaa. Sonor seremj muutai .Ursuldugch nar n uu haigaad baigaag n anzaarrdgii hund gar. Bugd l doping shaadag hirnee zarim aimgiin buhchuudiinh solongosiin lab t ilerdgui id shidtei geh yum bilee.Solongosiin lab iig hurtel bazdag mungutei uhaantai aimgiin buh baij l avarga avarga boldog boloi.

Adyahyy bags sain hyn medne?...gehdee........... [148.60.92.227] 2021-12-09 18:01:32

Oyunboldiin siitgel arai dendnee,hymyys ee!!yahab Oyunbold chini zaluu hyn syy dee!!!tiim zan gargaj bagsiinhaa setgeliig ynagasan baij medne?ene bol muu hereg!haramsaltai ni ene saihan zaluug naiman jil barildah erhiig ni hasaj baigaa ni byryy?.....bid beheen deedeldeg ard tymen?....s dee!!!

зочин [202.179.27.12] 2021-12-10 08:53:50

Адьяахүү Багш нь сэтгэлээсээ шавиа өмөөрч бичжээ. Мундаг юмаа.Тэр Батням гэдэг хүнд хатуу арга хэмжээ авч, дасгалжуулах эрхийг нь хасах хэрэгтэй. Түмний ххүхдүүдийн амьдралаар цаашид тоглож, хүн биш болгох нөхөр байна. Ийм хөгийн гарууд их шүү!

Зочин [203.91.118.53] 2021-12-08 18:26:32

За бяр байханд ухаанаар яадгым. хахахахаха

Зочин [64.119.16.105] 2021-12-08 17:55:10

Энэ Оюунболд чинь угаасаа л бүтэхгүй гар байна ш дээ, нэгмөсөн явуулсан нь болж дээ

Bi [66.181.177.85] 2021-12-08 17:52:28

Обо олон түмнээсээ уучлал гуйх болов уу даа харж л байя ер нь 90 ээд онд төрсөн залуус ер нь хүнээс үг сонсдоггүй ах захаа хүндэлнэ гэж мэдэхгүй түргэн ууртай хэцүү л дээ нийгэм нь хэцүү байсан даа

бөх сонирхогч [59.153.87.175] 2021-12-08 16:03:04

ОЮУНБОЛДЫН БИЕНЭЭС МӨДДӨӨ АРИЛХААРГҮЙ НАЙДВАРТАЙ ЮМ ХИЙЖДЭЭ. ЭНЭ БОЛ ГАНЦ ОЮУНБОЛДЫГ Ч БИШ БАТЭРДЭНЭ АВАРГЫГ ДАВХАР ОНИЛСОН НЬ ИЛТ

Зочин [66.181.161.36] 2021-12-08 15:22:44

Архинд дэндүү орсон доо

З.Ариунболд [66.181.161.127] 2021-12-08 15:57:17

Багш хүний сэтгэлийн сайхан үгээ харамгүй хэлжээ. Шийгэл чангадчихвуу гэж миний хувьд бодогдож байна. Амжилт хүсье.

Зочин [103.57.94.195] 2021-12-08 15:11:09

Аль хэзээний л аавтай гаа нийлээд архи уучихдаг.Архи уухаараа тавь таргүй амьтан хүнд баахан өр шир тавьж бултсан .Ойворгон боловсролгүй бүдүүлэг бацаан

Зочин [202.126.89.198] 2021-12-08 14:47:00

Оюунболд муу хүмүүстэй нийлээд яваад бж дээ.

Зочин [112.72.9.122] 2021-12-08 14:40:29

Эцэг эх нь допингоор угждаг бсан юм байхдаа

Зочин [66.181.189.113] 2021-12-08 14:24:17

Arhind durtai ym bishuu tegj bicheed bdgiin

эрдэнэбат [66.181.166.134] 2021-12-08 14:04:47

"Хор өгчихөөд " болгоов гэгчээр энэ нөхөр Оюунболдын талаар юу гээд хуцаад байгаа юм бэ? Магалжавын гар хөл амаа татаарай. Чи бусдаас мөнгө авч Оюунболдыг орхисон гээ биз дээ. тэгээд одоо юу гэж хүнтэй нийлж дэвсэж байгаа юм бэ. Энэ бол муу эрийн шинж. Бусдад өр төлөхийн тулд Оюунболдын нэр төрд халдаж болхгүй.

Зочин [183.177.99.228] 2021-12-08 18:00:02

за чи харин битгий хуцаарай, Оюунболдтой нийлж архи уудаг пизда нь уу гүй юу

Munkhbat [107.77.230.151] 2021-12-08 13:15:03

Adiyahuu nachin hudal helehgui hun bn lee. Ter jil Javhlant sharga devjeenii naadmiin beltgel deer ochij heseg yaria ornuulj suusan. Noyon nuruutai, saihan hun bn lee. Minii huvid Ouyunboldiig omooroh setgel torj bsan bol, uuniig unshaad, yer ni oilgochihloo. Haramsaltai bn.

Зочин [202.55.188.99] 2021-12-08 12:57:39

Яртай бол бяртай гэж бөхчүүд ярьдаг ккк

Зочин [66.181.189.40] 2021-12-08 12:49:56

Б.Батэрдэнэ л толгойг нь эргүүлчихсэн

БӨХ [150.129.143.160] 2021-12-08 12:42:23

Б.БАТЭРДЭНЭ БААДУУДААД БАГУУДТАЙ НИЙЛҮҮЛЖ БЭЛТГЭЛД ГАРГАСАН НЭРТЭЙ ӨНӨӨДҮҮЛ НЬ БЭЛТГЭЛ ГЭХЭЭСЭЭ ДОПИНГООР ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛТОЛ НЬ БӨМБӨГДЧИХСӨН. БИЕЭР НЬ ЯР ШАРХ ШАВААД ИРСЭН. БАС БОЛООГҮЙ НАЙГҮЙ АРХИЧИН АГСАН ААРХУУ НЭГЭН БОЛСОН .ГОЛ БУРУУТАН ӨӨРӨӨС НЬ ГАДНА БА АВАРГА .


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.