Тамхи татдаг COVID-19-тэй өвчтөнүүдийн шинж тэмдгийн ачаалал тамхи татдаггүй хүмүүсийнхээс илүү байдаг

Aдмин / Эрүүл мэнд

"Анхан шатны тусламж үйлчилгээ ба олон нийтийн эрүүл мэнд" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар коронавирусын халдвар авсан электрон тамхи хэрэглэгчид халдвар авсан бусад тамхи татдаггүй хүмүүсээс илүү COVID-19 шинж тэмдэг илрэх магадлалтай байна.

Судлаачид 289 VAPE хэрэглэгчийг тамхи татдаггүй, ижил насны, хүйсийн 1,445 хүнтэй харьцуулсан бөгөөд бүгд ПГУ-ын шинжилгээгээр коронавирусын шинжилгээ “+” гарсан байна.

Халдвар авсан тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулж бусад эрсдэлт хүчин зүйлсийг тооцсоны дараа халдвар авсан хүмүүсийг харьцуулахад:

-Цээжээр өвдөх ( Vape хэрэгчдэд16% /

хэрэглээгүй хүмүүст-10%)

-Жихүүдэс хүрэх (25% /19%)

-Бие өвдөх (39% /32%)

-Толгой өвдөх (49% эсрэг 41%)

-Үнэр амтлах асуудал (37% /30%)

-Бөөлжих/хэвлийн өвдөлт (16% / 10%)

-Суулгалт (16% /10%)

-Толгой эргэх (16%/ 9%)

"Бидний судалгаа нь тамхи татдаг COVID-19-тэй өвчтөнүүдийн шинж тэмдгийн ачаалал тамхи татдаггүй хүмүүсийнхээс илүү байгааг тодорхой харуулж байна" гэж Миннесота муж улсын Рочестер хотын Майо клиникийн доктор Роберт Вассалло мэдэгдэв. Коронавирусын улмаас үүссэн үрэвсэл ба тамхинаас үүдэлтэй үрэвсэл нь бие махбодид үрэвсэх магадлалыг улам дордуулж, улмаар шинж тэмдгүүд нэмэгддэг гэж Вассалло болон түүний хамтрагчид үзэж байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.213] 2022-01-19 20:17:11

Электрон тамхиыг уушиг цоолдог гэж ярьдаг байсан шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.