ХӨГЖЛИЙН БАНК ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ ШҮҮХИЙН ЗАМААР төлүүлэх чиглэлд ажиллана

Aдмин / Хууль

Монгол Улсын Хөгжлийн банкнаас энэ сарын 20-ны өдөр зээлээ хугацаанд төлж барагдуулаагүй, чанаргүй болж шүүхийн шатанд шилжсэн нэр бүхий зээлдэгчдийг олон нийтэд зарлалаа.

Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг шүүхийн замаар төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн хэдий ч практикийн дагуу шүүхийн болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд цаг хугацаа их зарцуулж байгаа талаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлсэн юм.

Банкны хувьд өнгөрсөн хугацааны алдаа, ололтдоо түшиглэн банкны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын дагуу Улсын Их Хуралд өргөн баригдах хуулийн төслүүдийн жагсаалтад орсон Хөгжлийн банктай холбоотой хуулийн төслүүд боловсруулагдан, өргөн баригдахаар хүлээгдэж байна.

Цаашид Монгол Улсын Хөгжлийн Банк нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжилтээр хангах шаардлага бий болж байгаа бөгөөд үүнд төвлөрөн ажиллах юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 26 компанийг шүүхэд өгч, 841 тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргаснаа нийтэд ил болгосон.

Компани Зээлийн өр төлбөр /тэрбум төг., хуримтлагдсан дүн/ Эзэмшигчид
1 “Монгол драй милк” ХХК
(Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр)
50.4 Анхны эзэмшигч - энхболд эрдэнэбилэг,
Шинэ эзэмшигч - Лувсан Ганцэцэг (2022.01.05)
2 “Монгема” ХХК
(Муур нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авах, Япон болон бусад улсад экспортлох )
12.6 Дамбал Лхагвадорж
3 “Эрэл” ХХК
(Угсармал орон сууц)
163.1 Даваахүү Сэргэлэн
4 "Инжир" ХХК
(Экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилга төсөл)
7.6 Баточир Батбаатар
Гүүгэр Бямбажав
Баатаржав Золбаяр
Чулуундорж Өлзий
5 “Чингис хаан банк” ХХК
(Мөнгөн хадгаламж)
37.5 Ньюстандарт Финанс
- Дашцэрэн Батаа
- Шүхэрт Бүтэд
- Цэдэниш Баярсайхан
6 “Чингис хаан банк” ХХК
(Дамжуулан зээл - Арьс шир боловсруулах, үйлдвэрлэлийн төсөл)
1.1
7 “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК,
“Нью яармаг хаусинг прожект” ХХК нар.
("Шинэ яармаг" орон сууцны хороолол барих төсөл)
117.9 Юнайтэдпрожектс групп - Цогтжаргал Ууганбаяр
8 ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл 25.6
9 “Монгол эм импекс концерн” ХХК,
“Бишрэлт групп” ХХК нар.
(Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл)
4.9 Батбаяр Болормаа,
Бишрэлт Групп,
Ариунболд Чинсанаа,
Ариунболд Чинбишрэлт
10 “Монгол мах экспо” ХХК,
“Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК нар
(Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл)
38.6 Ариунболд Чинбишрэлт
11 “Сонгоулд” ХХК
“Өрмөн Уул групп” ХХК
(Алт-2 үндэсний хөтөлбөр)
19.7 Сэрод Дуламжав
Дашдорж Оюунбилэг
12 “Зэст-Өндөр” ХХК
(Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл)
11.8 Начу (Хуулийн этгээд)
Долгормаа Тамир 2013.10.24
Долгормаа Тана 2013.10.24
Сутайресурс (Хуулийн этгээд)
Балхүү Ганзориг
13 “Кью Эс Си” ХХК
(33.4 км төмөр зам барих ажилд шаардагдах санхүүжилт)
212.4 Куалитистийл Корпорэйшн (Британийн виржини арлууд - Quality Steel Corp)
14 “Енсада истерн” ХХК
(Экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэр төсөл)
34.3 Өсөх Болдсайхан
15 “Болор шүр” ХХК
(Алт-2 үндэсний хөтөлбөр)
2.4 Цогбаатар Содхүү
16 “Эрд хул” ХХК
(Алт-2 үндэсний хөтөлбөр)
0.6 Доржсүрэнхорлоо Мөнхбаатар
17 “Монлаа” ХХК
(Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих)
7.6 Нанзад Болдхүү
Хишигжаргал Энхсайхан
Мөнхжаргал Ганбагана
18 “Ган Хүдэр Орд” ХХК
(Хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төсөл)
5.6 Должинсүрэн Мандахбаяр
19 “Дэд бүтэц инженеринг” ХХК
(Дэд бүтэц-Ухаалаг шийдэл төсөл)
2.8 Мягмар Одончимэг
Цэвээночир Насанбат
20 Бэрэн групп ХХК
(Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол)
43.7 Бэрэнбарал Мөнхтөр
Цэдэнсодном Батболд
Ганзориг Баттулга
Ганзориг Энхболд
Цэдэнсодном Батэрдэнэ
Цэдэнсодном Батбаяр
Бэрэнбарал Сономсүрэн
Бэрэнбарал Сарангэрэл
Бэрэнбарал Чимгээ
Бэрэнбарал Мөнхдалай
Бэрэнбарал Ганбат
22 Мондулаан трейд ХХК
(Баянголын ам дахь Зүүн шанд, Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төсөл)
17.7 Нүүдэлчингрупп
Шийрэв Мөнхнаст
Миеэжав Нямбаатар
Цэдэниш Баярсайхан
23 Пирамид Орд ХХК
(“Буман залуус 296 айлын орон сууц”-ны төсөл)
23.1 Гомбо Цолмон
24 МБҮ трейд ХХК
(“Мал нядалж, мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төсөл)
16.7 Базар Эрдэнэбаяр
Хотол Түмэн (Хуулийн этгээд)
Сэнгээ Бямбасүрэн
Лхагвасүрэн Одхүү
Чойжилсүрэн Хүрэлолдох
25 Сэлэнгийн герефорд ХХК
(“Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл")
5.4 Лханаажав Баянбаатар
26 Бармон ХХК
(Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ЧД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд 468 айлын 4 блок “Шинэчлэл хороолол” орон сууцны барилгын төсөл)
17 Шагдаррагчаа Үнэнбат
Шагдаррагчаа Төгсбат
Шагдаррагчаа Эрдэнэбат
Шагдаррагчаа Батцэцэг
Банзрагч Бурмаа
Ламжав Шагдаррагчаа
Шагдаррагчаа Ариунбат


Сэтгэгдэл

Зочин [124.158.68.225] 2022-01-22 21:44:44

Зээлээ төлж чадахгүй бол шоронд шар махтай хатаах хэрэгтэй

Балдан [66.181.161.45] 2022-01-22 01:07:18

Хөгжлийн банк шүүхийн замаар төлүүлэх биш төөрүүлжээ

Zochin [192.82.76.13] 2022-01-21 19:51:50

Хөгжлийн банкны эдийн засагч нар ямарч тооцоо судалгаа мэдэхгүй, судалгаагүй зээл олгож байгаа л гэж харагдаж байна. Бодвол дандаа томчуудын тохирооны зээл биз

Зочин [62.122.208.152] 2022-01-21 16:00:45

Арай л оройтож шүүхэд нэхэмжлэл гаргалаа да. Одоо шүүхийн процесс хамгийн багдаа 2 жил болох байх даа. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан ч зээд төлөгдөх юу л бол.

Зочин [66.181.161.37] 2022-01-21 15:20:04

Зөв арга хэмжээ,төлөгдөхгүй болсон хугацаа хэтэрсэн зээлүүдээ барьцаа хөрөнгийг үл маргах журмаар хураан авч худалдан борлуулах ажлыг давхар хийвэл зохино.АНамын үед Алтанхуягийн Засгийн газар Чингэс,Самурай,Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан зээл аваад түүнийхээ дийлэнхийг АНамын угшилтай толгой баячууд авсан байдаг.Үүнийг ЭЗХСайд асан Батбаяр,ХОХБанкын захирал асан Мөнхбат хоёр ёстой баруун зүүнгүй гарын салаагаараа тарааж тухайн үедээ ямарч шалгуургүй олгож байсан.Энэ нь том компаниудын эздийг баяжуулсан болохоос ард иргэдэд огт наалдаагүй Шатахуун импортлогчид,Дарханы цемент шохойн үйлдвэр,төмрийн үйлдвэр,Мах боловсруулах үйлдвэрүүд,барилгын компаниуд гм.хамгийн гол нь энэ нөхдүүд авсан зээлээ огт төлөөгүй дээрх эрхмүүд бүү төлөөрэй улс хариуцна гэж тараасан аятайл болсон.Энэ нь одоо Монголыг өрөнд оруулж сүйрүүлж байна.Хариуцлагыг энэ 3 хүнээс асуух хэрэгтэй,тэдэнд үүрүүлэх хэрэгтэй.Дээрх хоёрыг нь жаахан хорьсон болоод өнгөрөх шиг боллоо.Ял зэмч гүй ингэж л Монголоороо тогл

Зочин [202.179.24.167] 2022-01-21 13:24:27

ХӨГЖЛИЙН БАНКЫГ ӨӨРИЙГ НЬ ШҮҮХЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШД


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.