БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дархан-Уул аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албаныхан Дархан-Уул аймгийн удирдлага, Боловсрол, шинжлэх ухааны газар, багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Дархан хотод 39 цэцэрлэг, 26 сургууль, 9 их, дээд сургууль бий. Эдгээр боловсролын байгууллагад нийт 1754 үндсэн багш ажиллаж байна. Аймгийн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 91-97 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд ачаалал нэмэгдэж, жилд 2-3 сургууль ердийн үед гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд 2024 он гэхэд таван сургуулийн өргөтгөл барьж дуусгахаар ажиллаж байна.

“Боловсрол-2032” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгааг аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутан, сурагчид, багш нараа хөгжүүлэх, суралцах орчныг сайжруулах чиглэлд анхаарч байгаа аж. Багшийн мэдлэг, арга зүй, ур чадварыг тасралтгүй дээшлүүлж сургалтын арга зүй, технологийг эзэмшүүлэх, инновацыг дэлгэрүүлэх, “Чадварлаг багш” бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Дархан хот 2022 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлажээ. Энэ хүрээндээ хүүхдийн хөгжлийг дэмжиж, сургуулийн номын сангийн үйл ажиллагааг сайжруулж, цахимжуулах, оюуны спортын дугуйланд хамрагдалтыг нэмэгдүүлэх, дугуйлангуудыг өргөжүүлэх юм.

Их сургуулийг Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг аймгийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлнэ. Хичээлийн хоцрогдлыг арилгах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аймгийн удирдлагуудтай хамтран ажиллана гэдгийг салбарын сайд хэлэв. Мөн багш нарын цалинг үр дүнд суурилж, нэмэгдүүлж буйг онцолсон гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.30] 2022-01-25 17:10:57

Монгол төрхтэй мулгуу сайд байснаас , хужаа төрхтэй ч ухаалаг сайд байсан нь дээрээ , зорьсон эхэлсэн ажлаа зоригтой шуурхай хийгээрэй. Шат шатны сургуульд ажиллах багш нараа жинхэнэ чадвараар нь сонгож ажиллуулаарай эрдэмгүй мөртлөө цол чимэгтэйгээс илүү сайн ажиллах залуус олон бий шүү....

иргэн [66.181.190.208] 2022-01-25 11:08:15

Бүтэлтэй шиг л юм яриарай. Их сургуулиудыг хөдөө гаргаснаар улам чанаргүйжинэ. Учир нь эрдэмтэй сайн багш нар хөдөө явахгүй. Тэдэнд энд байр орон, хүүхдийнх нь сургууль гэж бий. Гэр бүлийн хүнийх нь ажил гэж бий.. Орон нутгаас олдох хүмүүс нь тэдэн шиг багшилж чадахгүй. Хотод хувийн их сургууль нэртэй диплом үнэлэгч сургуулиуд олширно гээд олон асуудал бий дээ.

зочин [103.212.118.34] 2022-01-25 10:32:50

Энх-Амгалан сайдаа та хангалттай ярилаа. Одоо хэрэгжүүлж ажил хэрэг болгож үр дүнгийг нь ард олонд мэдээлж байх цаг нь болсон. Ямарч сонгон шалгаруулалтгүй томилогдсон захирал нэртэй мануухай нараа ЛАБОРАТОРИ сургуулиудаас зайлуулаачээ., Яадварлаг сайхан залуучуудад шударгаар өрсөлдөж авьяас чадвараа боловсролын хөгжлийн төлөө зориулан ажиллах боломжийг жирийн залуучуудад олговол танд үнэхээр итгэж шүтэхээр байна. Нэг ч гэсэн УИХ-ын гишүүн , Сайд хүн шударга байгаасаа гэж бодож байна. Та үүнийг эхлүүлж яадах юм шиг санагдаад бичлээ

Зочин [117.111.26.43] 2022-01-24 20:03:23

Хужаа энхамгалан ийм Монгол дүр төрх байхгүй шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.