​АТГ: Ж.Пунцагт Эрүүгийн хэрэг үүсгэсэн

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна.

Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий.

Цаашид үргэлжлүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Энэ үндэслэл тогтоогдоогүй бол өөр төрлийн таслан сэргийлэх


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.187] 2022-01-25 14:11:19

УБТЗ-ыг хулгай, авилгын үүр уурхай болгосон, УБТЗ-ын түүхэнд байгаагүй хулгай, авилга хийсэн нөхөд бол дарга асан Жигжиднямаа, энэ Пунцаг гэх авилгач 2 мөн, Энэ 2 авилгач, хулгайч суудлын 10 гаруй хятад шинэ вагоныг дизель вагон 24 тэргэнцэртэй хамт засварын хугацаа болоогүй байхад Хятадад их засвар хийлгэнэ гэж явуулаад юу ч хийлгэлгүй, ямарч Актгзй авчраад 7 сая доллар төлөөд ихэнхийг нь хуваагаад хусчихсан, манай вагоныхон засвар хийсэн хоосон худлаа баримт бүрдүүлэх гэж үйлээ үзсэн дээ, энэ авилгач “Би ЕС Оюунэрдэнийн эртний төө зайгүй найзууд” гэж ярих дуртай, түүгээоээ ихэд бахархдаг гэж байгаа, ковидын энэ хүнд үед вагон тавилтын авилгаар хагартлаа баяжсан энэ хогийн энэ баривчилгаа, яригдаж буй хэрэг нь зөвхөн эхлэл нь

ХУУЛИЙН ХУЛГАЙЧ ТӨР [202.9.46.169] 2022-01-25 13:56:51

УЛС ТӨРИЙН НӨЛӨӨЛӨЛ ОРООД ШАЛГАЖ БАЙНА. МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ. ГЭДЭГ МЯНГАН ҮГНИЙ ТАГ ХИЙЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ АЛГА БОЛНО ДОО. МАНАЙ УЛС ТӨРЧИД БОЛОН ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ҮНЭН ӨӨРСДИЙНХ НЬ ХЭЛЭЭР ЗАСАРШГҮЙ ХУУЛИЙН ХУЛГАЙЧ НАР

dnv [66.181.161.97] 2022-01-25 13:25:26

shuuh shine alband tomilood yvuulnaa


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.