“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-Т ТӨРИЙН БАНК НЭГДЛЭЭ
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-т Төрийн банкны хамт олон нэгдэж Буйлсны суулгацыг Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо “Бумбатын булаг”-т суулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр оролцохдоо “Модыг мод-а” болгоё уриалгыг дэвшүүлж, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн.
Тус банк 2021 онд 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Нэг ажилтан, нэг мод” аяныг эхлүүлэн 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт 5000 орчим модыг суулгаж улмаар жил бүр уламжлал болгон өрнүүлэхээр болсон. Энэ хүрээнд 2030 он гэхэд 5 сая мод тарихаар төлөвлөөд байгаа аж. БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ, ҮР ХОЙЧДОО НОГООН ДЭЛХИЙГ ҮЛДЭЭЕ
Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй
Т.МӨНХ-ОРГИЛ: ЦЭРГИЙН АНГИУД ЭХЛЭЭД ХҮЧИРХИЙЛЭГЧДЭЭСЭЭ АНГИЖРАХ ЁСТОЙ
Бэлгийн замын халдварт өвчин ба удам
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уриалга гаргалаа
3045 гарааш чөлөөлөөд байна
Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй-2
Блокон хананы нурангид дарагдаж 17, 24 настай хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа
Адуу малаа хүртэл эрлийз хурлийзаар нь ад үзэх юм
О.Сэргэлэн: Шинэ хуульд донорын насыг 21 болгосон нь чухал өөрчлөлт байлаа
Д.Рэгдэлд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгов